НИЙГЭМ

Маргааш Сүхбаатарын талбай дээр "Дээлтэй диско" арга хэмжээ болно

"Дээлтэй Монгол" наадам маргааш буюу долоодугаар сарын 8-ний 11:30-21:00 цагийн хооронд Сүхбаатарын талбай дээр болно. Үндэсний их баяр наадмын эхлэл болдог энэхүү хүндэтгэлтэй арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх: "Дээлтэй Монгол" наадам 16 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. "Дээлтэй Монгол" наадмын хамгийн гол үйл ажиллагаа бол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал. Мөн үндэсний хувцасны загварын үзүүлбэрүүд явагдана. Ардын урлагийн тоглолт болон мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ болно. Мөн шилдэг дээл, хувцастай иргэдийг шалгаруулах, гадаадын жуулчдыг шалгаруулах уралдаан тэмцээнүүд болно. Дээл, хувцас монгол ахуй, соёлыг харуулсан зургаан гэр баригдах юм. Мөн уран бичлэг, уран хайчилбар зэрэг өв соёлын тоглолт болно.

Энэ жилийн нэг онцлог хөтөлбөр гэвэл 18:00-20:00 цагийн хооронд "Дээлтэй диско" буюу орчин үеийн хамтлаг, дуучид, DJ нарын тоглолт болно. Залуучуудыгаа урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button