Даваа гарагаас эхлэн ихэнх нутгаар аадар бороо орно
| 2022 оны 07 дугаар сарын 17-ноос 07 дугаар сарын 21-нийгхүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна. |
17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр, бусад хугацаанд зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баруун аймагуудаар хэр их бороотой байх юм бол амралтын өдрүүдээр
Бороо орооод байна, бороод байна л гэхийн тэгсэн хэрнэээ баруун аймгааар ягаад ийм хэдэн жил дамнаад гантай байгаад байгаа юм болоо