Нийгмийн

Амиа алдсан цэргийг ажиллуулж байсан “Галтууд” ХХК-ийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэжээ

Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан, хугацаат цэргийн албан хаагч 19 настай Н амиа алдсан. Тодруулбал, баригдаж байсан барилгын хажуугаас цогцос нь олдсон талаар бид мэдээлсэн.

Талийгаачийн ар гэрийнхэн маш их гомдолтой байгаа бөгөөд цэргийн ангийн зүгээс алба хаагчийг хувийн компанид ажиллуулахаар явуулсан үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн хэмээгээд буй.

Тодруулбал, тус ангийн штабын дарга н.Баяраагийн танилууд болох Д.Төрбаяр, Б.Баярчимэг нарын эзэмшлийн “Галтууд” ХХК-ын хармагийн талбайд арван цэрэг ажиллуулж байсан бөгөөд ангийн захирагч нь мэдээгүй байсан гэх.

Эл хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд цэргүүдийг ажилуулсан тус компанийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Б.ЦЭЛМЭГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өөрсдийнх нь үр хүүхдээс ялгаагүй нялх амьтанг мал шиг зарж байгаад алчихсан гаруудад хариуцлагаа заавал тоооцоорой

Зочин
Зочин

Энэ одоо хэнийг хуураад байгаа юм бэ аавээжийн сайхан үрсийг цэргийн албанд татавчхаад 10 цэрэг ажиллуулаад мэдэхгүй байсан гэнэ нэг цэрэг бурханы оронд заларчихаад байхдл мэдэхгүй нэг бол санаатаыгаар зодож алчхаад өөр газар аваачиж тавьсан юм боловуу иргэн бид хардах эрхтэы шүү.

Zochin
Zochin

Shunal ihedvel shulam bolno. Shulam bolohooroo hunii tsusaar hoollono.

зочин
зочин

Ямар муухай хүмүүс вэ? Хүний нялх үрийг наадмаар ажлуулаад алчихаж байдаг зэвүүн хулгайчуудыг хатуу арга хэмжээ ав шоронд хий

Зочин
Зочин

Тэр ангийн удирдлагуудыг бүгдийг нь армиас зайлуулж хатуу шийтгэх хэрэгтэй . Тэр компанийн удирдлагуудыг бас хатуу шийтгэх хэрэгтэй . БХЯ ны сайдыг зайлуулах хэрэгтэй . Одоо болно ш дээ хэдэн цэрэг үхчих вээ

Холбоотой мэдээ

Back to top button