Нийгмийн

Биологийн олон улсын олимпиадаас монгол сурагчид медаль хүртжээ

Армени улсын Ереван хотноо долоодугаар сарын 10-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Биологийн олон улсын 33 дугаар олимпиадаас Монгол улсын баг хос хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, "Орчлон" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Тэргэл, "Шинэ Монгол" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ч.Жаргалан нар медаль хүртсэн байна.

Тус олимпид "Шинэ Монгол" ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Номин, "Шинэ үе" сургуулийн сурагч Э.Бодьхүү нар оролцсон ажээ.

Дасгалжуулагч багш:

  • Шинэ Монгол сургуулийн багш Ж.Нямдаваа
  • Шинэ үе сургуулийн багш Д.Чинзориг

Багийн ахлагч:

  • Улсын биологийн олимпиадын дэд хорооны нарийн бичгийн дарга
  • МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн багш дэд профессор Д.Нарангарвуу
  • дэд ахлагч МУИС-ийн ШУС-ийн профессор Б.Болдгив

Э.БУЛГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button