Нийгмийн

Дорнодын хээр тал дэлхийн өвд бүртгүүлэх шаардлагыг хангажээ

Монгол Улсын Засгийн газар 2014 онд Дорнод Монголын хээрт багтах улсын тусгай хамгаалалттай таван газрыг Дэлхийн өвд бүртгүүлэхээр урьдчилсан жагсаалтад оруулсан.

Үүний дагуу БОАЖЯ, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ХБНГУ-ын Байгаль орчны яамны Байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр ХБНГУ-ын Михайл Зукков сан болон “Монголын шувуу хамгаалах төв” хамтран Дорнод Монголын хээрийг “Дэлхийн өвд” бүртгүүлэхтэй холбогдсон судалгааг хийж гүйцэтгэсэн.

Судалгааны баг Дэлхийн өвийн конвенцийн үйл ажиллагааны удирдамжийн (ix) болон (x) шалгуурыг хангах боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, номинацийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.

Судалгааны багийнхан Зүүн бүсэд судалгаа шинжилгээ явуулдаг олон улсын болон үндэсний байгууллагуудын төлөөлөл, судлаачидтай дээрх нутгуудын биологийн олон янз байдал зэрэг судалгааны үр дүнгийн талаарх төлөвлөсөн уулзалтуудыг зохион байгуулж, 7 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд хээрийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Судалгааны багийнхныг 7 дугаар сарын 16-ны өдөр БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга хүлээн авч уулзан тайланг хүлээн авав. Уулзалтад тус яамны ТХБНУГ-ын дарга Д.Батмөнх болон Дэлхийн өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Болдбаатар, Дорнод байгаль хамгаалалтын захиргааны дарга Н.Эрдэнэбаяр нар оролцов.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button