Нийгмийн

Уучлаарай ээжээ, та аюултай буюу хортой ээжийн долоон шинж

Уучлаарай ээжээ, гэхдээ та аюултай буюу хортой ээжийн долоон шинжийг www.lisa.ru сайтад нийтэлжээ.

1. Мөнхөд сэтгэл дундуур байх: Амжилт гаргахаар гайхширч, алдаа хийвэл болох ёстой зүйл болж буй мэтээр аяглах.

2. Эелдэг дарангуйлал: Ээж нь сэтгэл гаргаж хийсэн хоол идчих, ээж нь сарын цалингаараа авсан хувцас өмсчих. Чамд л хэрэг болно ингэчих, тэгчих гэх мэтээр эелдгээр дарангуйлах эдгээр үйлдлээс өөрийгөө таньж байна уу, ээжүүд ээ.

3. Бүрэн хяналт: Юу идэх, өмсөх, хэнтэй нөхөрлөх, сургууль, мэргэжил эзэмших, хэнтэй гэрлэхийг нь хүртэл заах, хянах, зөрчвөл шийтгэх.

4. Хувийн орон зайд халдах: Ээжээс тусдаа юу ч байж болохгүй. Эхлээд нөхрийнхөө хувийн орон зайг бүрэн эзэлсний дараа хүүхдүүд рүүгээ итгэлтэйгээр давшлан орлоо.

5. Гэмших сэтгэлээр нь удирдах. Би чамд бүх амьдралаа зориулсан, би өөрийгөө золиосолсон. Чиний насан дээр тэгж явлаа. Гэтэл чиний байж байгаа царай...

6. Сөрөг сэтгэл хөдлөлийг хориглох. Юундаа уурлаад байгаа юм, ямар гавьяа байгуулсан гэж уйлаав. Ямар их зантай юм. Бод, бод ээжүүдээ.

7. Ээжийн сайн найз: Дүүгээ асрах, дүү нараа тэжээх, гэр орондоо мөнгө олж ирэхийг хүүхдүүддээ үүрэг болгох. Хувийн амьдралын зовлон, жаргалыг хүүхдүүдтэйгээ хуваалцах нь бас л хортой ээжийн шинж гэнэ. Хөвгүүдээрээ нөхөр орлогч, миний түшиг тулгуур, охидоо гэрийн үйлчлэгч болгодог ээжүүд нээрээ байдаг шүү.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зbujinочин
Зbujinочин
2022-07-20 04:39

Urid ni bi yg iim bsan , odoo oorchlogdson , ingej bgyu yum bn lee.

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x