Нийгмийн

Ээж ээ, төмс, лууван авья

Ажлаа тараад иртэл, долоон настай хүү минь өрөөнд орж ирэв.

Хүү: Ээжээ, дэлгүүр явья. Лууван, төмс авья. Тэнд /гал тогоо тийш зааж/ лууван бас төмс байхгүй байсан. Би дөрвөлжин шарсан төмс, луувангийн салат идмээр байна.

Ээж: За тэгье. Хамт явья.

Хүнсний ногооны үнэ огцом нэмэгдснээс хойш төмс, лууван худалдаж авахгүй нэлээд удсандаа гэмшсэн би бушуухан гэгч хувцаслаад хүүгээ дагуулаад гарлаа. Арын ногооны дэлгүүр хүртэл хүү шулганасаар. "Чи яагаад төмс, лууван аваагүй юм бэ? Хачин юм бэ? Ээж та төмс, лууванд дургүй юмуу..."

Ногооны лангуун дээр очоод хүүгээсээ хэр хэмжээтэй авах вэ гэхэд " Гурван лууван, найман төмс хэрэгтэй" гэнэ.

Хоёр кг төмс, 3 ширхэг лууван, нэг багц ногоон сонгино үнэ 11350 төгрөг болж байна.

Өмнө нь төмс, хүнсний ногооны үнийг асуухгүй авдаг байв. Бас гэрт төмс, лууван байнга байдаг байсан болохоор хүүд минь энэ байдал их айхтар тусч.

Хааяахан пицца, шарсан тахиа идье, CU ормоор байна, чипс идье л гэсэн хүүд минь үнийн өсөлт ийн нөлөөлжээ. Амттан нэхдэг насан дээр нь ахуйн хэрэгцээнд санаагаа чилээсэн хүүгийнхээ өмнө өөрийгөө буруутгав.

Төмс, хүнсний ногооны үнэ хэд ч болсон авах ёстойг ойлголоо.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-20 08:45

Нээрээ л ногоотой хоол идэх бараг мөрөөдөл болох гээд байна шүү. Ингэтлээ улс минь үнийн хөөрөгдөлд орж, дотоооддооо байхгүй бүхнийхээ төлөө хүслэн болж амьдрах гэж дээ. Дотоооддоо үйлдвэрлэж байсан бол юу гэж ингэхэв дээ

Зочин
Зочин
2022-07-20 08:45

Udahgvi zowhon bayn ail ni l nogootoi hool iddeg bolno bhoooo

Зочин
Зочин
2022-07-20 09:26

Битгий аваа авахгүй байхад л болно. Төмс цардуул ихтэй эрүүл мэндэд тийм ч сайн биш нарийн ногоо бага багаар аваад шинэ ургац гарт�##� ойрхон бна ш тэ хүмүүсээ

Зочин
Зочин
2022-07-20 11:20

Hudlaa iym zohioj bichihee bolij uz. Eroosoo nulmis garsangui.

Холбоотой мэдээ

Back to top button