ЭРҮҮЛ МЭНД

Дөрөвдүгээр эмнэлэг Солонгосын Myongji эмнэлэгтэй хамтран ажиллана

Дөрөвдүгээр эмнэлэг нь Солонгос улсын Myongji эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Myongji эмнэлэг нь 1000 орчим ажилтантай, 680 гаруй ортой бөгөөд нарийн мэргэжлийн 32 төв бүхий сүүлийн үеийн ухаалаг технологийг салбартаа нэвтрүүлэн ажиллаж буй эмнэлэг юм.

Тус эмнэлэгийн спортын анагаах ухаан, нөхөн сэргээх төв нь Солонгос улсын олимпын тамирчдын эрүүл мэндийг батлан дааж үзлэг шинжилгээ хийдэг шилдэг төвүүдийн нэг юм. Дөрөвдүгээр эмнэлэг нь ирээдүйд Монгол улсын спортын анагаах ухаан, спортын нөхөн сэргээх салбарт дэмжлэг үзүүлэн тамирчиддаа болон иргэддээ илүү хүртээмжтэй ажиллахыг зорилгоо болгон тус эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button