УЛС ТӨР

Б.Жавхлан: "Хөтөл", "Эрэл", "Газ импорт" компанийн 466 тэрбумын зээлийг эргэн төлөх эх үүсвэр алга

Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нэгдүгээр сарын сүүлээс хойш Хөгжлийн банк хуулийн хүрээнд татан буугдах хэмжээнд хүрсэн байсан. Засгийн газраас олон чиглэлээр ажиллаж байна. Хагас жилдээ 300 гаруй тэрбумын чанаргүй зээл төлүүлэх төлөвлөгөөтэй ажилласан. Тавдугаар сарын 30-ны байдлаар бэлэн мөнгөөр 481 тэрбм төгрөгийн муу зээл төлөгдлөө. Энэ жилдээ багтаад нэг их наядын зээл төлүүлчих төлөвлөгөөтэй байна.

Нөхцөл байдал амаргүй. Чанаргүй зээлүүдийн цаана бүтэлгүйтсэн төслүүд байдаг. Тэр бүгдийг төлүүлэхээр таван чиглэлээр ажиллаж байна.

Барьцаа хөрөнгөтэй шууд ажиллаж байна, Шүүхийн шийдвэрээр ажиллаж байна. Өмчийн эзэмшилд нь халдах, бүтцийн өөрчлөлт хийх байдлаар, мөн хослуулж ажиллаж байна. Түүнчлэн ямар ч барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй болсон, эргэн төлөгдөх эх үүсвэр тодорхойгүй болсон гурван зээл байгаа юм.

Хөтөлийн 329 тэрбумын зээл. Хувьчилсан. Одоогоор зээл нь хаанаас яаж төлөгдөх нь тодорхойгүй шинэ нөхцөл байдал үүссэн нь харамсалтай. Гэхдээ бил ажиллаж байна.

Мөн Эрэл компанийн 129 тэрбумын зээл. Маш тодорхойгүй, эрсдэл өндөртэй байна. Барьцаа нь шаардлага хангахгүй. Зээлийн хөрөнгөөр бий болсон төсөл нь зогссон.

Гурав дахь нь "Газ импорт"компанийн 8 тэрбумын зээл. Барьцаа хөрөнгө нь тодорхойгүй. Ийм байдлаар чанаргүй зээлүүд дээр ажиллаж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу
2022-07-21 13:23

Юу вэ? Өчигдөр уржигдар сах�##� Эрдэнэбилэг Хөтөлийн асууд�##� дууссан, Засгийн газар буцаагаад авсан, ард иргэдэд хэрэгтэй юм хийж байгаад баяртай байна гээд байсан биш үү? Гэтэл 329 тэрбумын зээлтэй, хувьчилсан, зээл аж төлөх нь тодорхойгүй гэж Жавхлан хэлж байна. Энэ 2-ын �##�ь нь үнэн яриад байнаа?

Зочин МИ
Зочин МИ
2022-07-21 13:59

энэ нь наад зах нь 500 тэрбумын зээл төлөгдөх боломжгүй ажээ. дампуурлаа зарладаа монгол

мөги
мөги
2022-07-22 15:39

эрэл цементний үйлдвэрийг нь ав хөтөл чинь ххб шүү дээ ойлгомжтой юмыг юунд хайдаг бна аа чадахгүй бол зариг ын өнөрөөр хөөцөлдүүл -3хоногт олно доо"

бАРУУНЫ хийрхэгч болж дээ
бАРУУНЫ хийрхэгч болж дээ
2022-07-25 12:29

гээд байгаа юм биш үү?

Холбоотой мэдээ

Back to top button