Нийгмийн

ЗХЖШ: Цэргийн ангиас алба хаагчийг гаргаж, амиа алдахад хүргэсэн албан тушаалтнуудыг ажлаас халлаа

“Галтууд” ХХК-ийн хармагийн талбайд ажиллаж байсан цэрэг нас барсан болон цэргүүд сүрьеэ өвчин туссан асуудлаар ЗХЖШ-аас мэдээлэл хийлээ.

Тус газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр мэдээлэл хийхдээ "Зэвсэгт хүчний 167-р ангид хугацаат цэргийн албан хаагч албаа хааж байх хугацаандаа харамсалтайгаар амь насаа алдсан. Талийгаачийн ар гэр, аав ээж, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Тус ангид өнгөрсөн хугацаанд албаны шалгалт хийсэн. Улмаар хууль тогтоомжийн хүрээнд ангийн захирагч Амаржаргалыг долдугаар сарын 25-ны өдрөөс албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэр гаргалаа.

Мөн Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн ерөнхий командлагчийн тушаалын дагуу тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч З.Баярааг шууд төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулаад, чөлөөлсөн.

Мөн тус ангийн дэслэгч Мөнхжинтулга, ахлах ахлагч Батболд нарыг төрийн албанааас халах сахилгын шийтгэл оногдууллаа.

Талийгаачийн нас барсан шалтгааныг тодруулахаар Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шлагаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-25 16:15

Гайтай юмнуудаас зарим хүмүүс хэлмэгдсэн байна даа

Холбоотой мэдээ

Back to top button