Нийгмийн

ТЦА: Эмээлтийн үерт нэг машин урсаж, портер усанд автаад байна

Улаанбаатар хотод орсон усархаг, ширүүн борооны улмаас Эмээлт орчимд үер буугаад байна.

Тээврийн цагдаагийн албанаас "Богино хугацаанд орсон их хэмжээний усархаг борооны улмаас Эмээлт орчмын замын зорчих хэсэг дээгүүр их хэмжээний ус хальсан байна. Иймд иргэд Улаанбаатар хотоос гарч байгаа тохиолдолд замын зорчих хэсэгт үерийн усны түвшин багасах хүртэл ус руу орохгүй байхыг анхааруулж байна. Сая үерийн ус руу орсон нэг суудлын автомашин урсаж, замын цаад руу унах шахсан. Мөн Портер маркийн автомашин үерийн ус руу орж, хөдлөх боломжгүй болоод байна. Иргэд цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй, үерийн ус руу автомашинтайгаа орох тохиолдол гарч байна. Улаанбаатар хот руу орж ирж байгаа иргэд Эмээлт орчмоор бус 61-ийн гармаар гараад, Баруун турууны даваагаар давах боломжтой. Урд жилүүдэд үерийн ус руу орсны улмаас хүний амь эрсэдсэн тохиолдол байдаг тул иргэд үерийн ус замын зорчих хэсгийг давсан тохиолдолд ус багасахыг түр хугацаанд заавал хүлээх шаардлагатайг анхааруулж байна" гэж хэллээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button