ОРОН НУТАГХУУЛЬ

Дундговийн эрх бүхий албан тушаалтнуудыг хууль бусаар лиценз олгосон асуудлаар шалгаж байна

Экологийн цагдаагийн албанаас хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр жонш болон түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаанд дүн шинжилгээхэд нэр бүхий аж ахуйн нэгж нь ашигт малтмалын илэрцтэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хууль бусаар гаргуулан, түүгээр халхавчлан ашигт малтмал олборлож их хэмжээний жонш эргэлтэд оруулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Тухайлбал Дундговь аймгийн Өлзийт сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр “Уушиг уул” гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөлтэй талбайд нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал нь урд өмнө ял шийтгэл эдэлж байсан этгээдүүдтэй бүлэглэн техник, хэрэгсэл ашиглаж хууль бусаар их хэмжээний жонш олборлосон, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасны дагуу бүрдүүлэх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн зэрэг үйлдлүүдийг тогтоон хэргийн газрын үзлэг хийн, гэрчүүдээс мэдүүлэг авч, техник хэрэгслийг битүүмжилж, холбогдох баримт бичгийг хураан авсан.

Дээрх аж ахуйн нэгжтэй холбоотой түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон, хууль бус үйл ажиллагаанд хамтран оролцсон байж болзошгүй үндэслэлээр Дундговь аймгийн эрх бүхий албан тушаалтнуудаас мэдүүлэг авч, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой баримт бичгийг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байна.

Дээрх албан тушаалтнуудаас Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах ашиглах гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-27 14:41

Нэрийг зарла. Хахууль авч хэрэгсэхгүй болгодог, нэр усгүй мэдээлдэг технологи давтагдах нь

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x