УЛС ТӨР

Ерөнхий сайд Дарханы замын тендерт албаныхан буруутай эсэхийг шалгах үүрэг өглөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр дараах хоёр асуудлыг шалгахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Тодруулбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудын гэм буруутай эсэхийг шалгаж тогтоох, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг мөрдөөд гурван сар болсонтой холбогдуулан хэрэгжилтийг шалгах, Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулах чиглэл өглөө.

Энд Сангийн яам, Авлигатай Тэмцэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газар зэрэг холбогдох яам, агентлагууд шалгалт хийх юм байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-07-27 14:50

Zovhon hyataduud buruutai kk

Зочин
Зочин
2022-07-27 16:54

маш зөв мөнгө зүгээр идээд баяжсан хүмүүсийг огтхон ч зүгээр орхиж болохгүй

Зочин
Зочин
2022-07-28 13:55

Би энэ хүнийг гарч ирэхэд их л дэмжиж байлаа. Одоо эргэцүүлэхэд маш их хонзогносон улс төр байнга цух�##�зуулдаг нь хүн нь харагдаж байна.

Зочин
Зочин
2022-07-29 10:07

Чадахгүйлдээ дээр байдаг хэдэн хулгайч нар нь нийлээд хуссан юум чинь

Холбоотой мэдээ

Back to top button