Нийгмийн

Б.Лхагвасүрэн: Төмсний нийлүүлэлт тасалдаж түр зуур хямарсан

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2022.07.27) Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдал, инфляц, үнийн өсөлт, валютын нөөц зэрэг цаг үеийн асуудлаар санал солилцлоо. 

Уулзалтын агуулгаас онцлон хүргэхэд Монголбанкны Ерөнхийлөгч УИХ-ын даргад эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ "Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн төмс, хүнсний ногооны агуулахын нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор 1 кг төмс 2400-4500 төгрөгт хүрсэн түр зуурын хямрал нь үнийн өсөлтөд бага зэргийн цочрол өгсөн. Ирэх 08 дугаар сараас шинэ ургацын төмс, хүнсний ногооны нийлүүлэлт сайжирч, махны үнэ буурч байгаа зэрэг нь үнийн өсөлтийг саармагжуулж, инфляц буурна гэсэн хүлээлттэй байгаа" гэж хэлжээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-29 12:08

1500 ₮ байсан төмсний үнийг 2500₮ дахиад 5000₮ хүртэл өсгөсөн.Одоо шинэ ургацын төмс гарчихаад байхад ганц кг үнэ нь 3500 ₮ байна энэ тэгээд буурчихаад байгаа хэвийн үзэгдэл үү.Энэ огцом өндөр өсөлт хэвийн өсөлт биш үгсэн хуйв�##�даж үнийг өсгөсөн гэмт хэрэг үүнийг ш�##�гаж тогтоохгүй зөнд нь орхиод байв�##� дураараа дургицгааж монголд бүх юмны үнэ тэнгэрт хадаж ниргэсэн хойно нь хашгирна гэгч болно.

Зочин
Зочин
2022-07-29 18:44

Mb yerunkii tums Yarih yumuu

Холбоотой мэдээ

Back to top button