Нийгмийн

Хөшөө, хаалга босгодог мөнгөөрөө хүнсний ЗООРЬ барья

Жил бүрийн өдийд манжингийн үнэ тэнгэрт хадаж, зургаан мянган төгрөгт хүрдэг байв. Харин энэ жил төмсний үнэ таван мянга хүрлээ. Хэдийгээр нийгмийн сүлжээнд иргэд шинэ ногоо гартал төмс авахаас татгалзья хэмээн уриалсан ч санаснаар хорьж, хязгаарлаж болдоггүй хэрэглэх болохыг бас мэдрэв.

Нийслэлчүүдийн төмсний жилийн хэрэглээ 130 мянган тонн, харин зоорины  чадамж 70-80 тонн байдаг гэнэ. Төмс, хүнсний ногоо тариалагчид намартаа хэрэгцээ бүрэн хангах хэмжээнд ургац хураадаг ч дийлэнх нь  зоорьгүйн улмаас хөлдөхөөс нь өмнө хямд үнээр зарж, борлуулдаг.

Харин нийт ургацын 70-80 тонныг зоорилж, 11 дүгээр сараас эхлэн нийлүүлж эхэлдэг. Ингээд хаврын тариалалт эхлэхтэй зэрэгцэн зоорилсон ногоо шавхарч, нийлүүлэлт багасаж, үнэ өсдөг. Энэ жилийн үнийн огцом өсөлтийг эрх баригч, бодлого тодорхойлогчид Дархан, Сэлэнгээс ирдэг ногооны нийлүүлэлт тасарсантай холбон тайлбарлаад буй. 

Нэг шуудай төмс 170 мянган төгрөг болж, эгэл жирийн иргэдийн хувьд төмсийг урьдынх шигээ өдөр бүр хэрэглэх нь асуудал болж байна. Дараа жил ч энэ байдал дахин давтагдаж, төмс мөрөөдлийн жагсаалтад орохгүй гэх баталгаа алга.

Яг энэ үнийн хөөрөгдөлд нэрвэгдсэн цагтай давхцан олон аймгийн тэгш ой тохиож, монголын баячууд санаанд багтамгүй өндөр өртгөөр хөшөө суварга, хаалга босгон нээж, тахиж эхлэв. Ганцхан аймгийн жишээ дурдья. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр Сүхбаатар аймагт бурханы хөшөө цогцолборыг тэрбум гаруй төгрөгөөр босгосон бол, нутгийн нэг бизнесмэн залуу аймгийн угтах хаалгыг 800 сая төгрөгөөр сүндэрлүүлжээ. Энэ хоёр тэрбум төгрөгийг иргэдийн амьдралд хүртээмжтэй, нийгмийн асуудалд дэм тустай байдлаар зарцуулья гэвэл хэчнээн ногооны зоорь барих боломжтой вэ?

Бурханы хөшөө, хөшөө бүхий угтах хаалга хэнд ямар үр өгөөж, ач холбогдолтой вэ? Жилд монгол улс хөшөө, хаалга барьдаг мөнгөө  цэцэрлэг, сургууль, эмнэлэг үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад эсхүл төмс хүнсний ногоогоо хадгалах зоорь сав барьчихвал бидний амьдралд ямар өөрчлөлт гарах бол.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-30 11:26

Гол юмаа л хиймээр баахан цэцэрлэгт хүрээлэн СХД зам гэж авах юм �##�га

Холбоотой мэдээ

Back to top button