Б.Жавхлан: Монгол Улс дампуурал зарлах нөхцөл үүсээгүй
Хуваарь ёсоор лхагва гараг бүрийн 08.00 цагт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг. Өнөөдрийн /2022.08.03/ хуралдаан 10.00 цагт эхэлж, 15.00 цагт дууслаа. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
-ЗАСГИЙН ГАЗРУУДААС ГАРГАСАН БОНДЫН ЗАРЦУУЛАЛТЫГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА-
Тэрбээр, "Монгол Улсын Засгийн газруудаас гаргасан бондын зарцуулалтуудыг шалгах Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа. Өнөөдрөөс ажилдаа орж байна. Дефолт гэж хаяглаж байгаа мэдээллүүдтэй холбоотой. Ойрын гурван жилд дефолт зарлах нөхцөл байдал үүсээгүй гэдгийг албан ёсоор тайлбарласан.
Өнөөдрийг хүртэл нийт ДОЛООН удаа бонд гаргасан. Эдгээр нь нийт 5.2 тэрбум ам.доллар. Хамгийн анхны Чингис бонд л төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн. 2016-2020 онд гарсан дөрвөн бонд дандаа өмнөх өрнүүдээ төлсөн зээлийн зохицуулалттайгаар гарсан байдаг.
Манай улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн. Энэ нь зээлийн өрийн менежментээ хэрхэн сайн хийж байгаагийн илрэл. Бид дотооддоо өөрсдөө дефольт болох гэж байна гээд худал мэдээллээр шуураад байх нь “Жоомоо алах гээд гэрээ шатаах”-тай адил зүйл. Чингис бондын 50 гаруй хувь нь Хөгжлийн банкны зээл хэлбэрээр дамжин гараад чанаргүй болчихсон байж байна".
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За манай дарга нар ч ингээд "тийм юм байхгүй" гээд л яриад эхлэхээр яг эсрэгээрээ үйл явд�##� өрнөдөг дөө. Харж л байя.
Бүх банк зээл гаргахгүй. Ард иргэдийн зээл чинь төв банкны хар дансанд бичигдсэн. Ийм байхад 76 та хэд л дампуураагүй бх. Бүх аж ахуйн нэгж чинь өр зээлэнд баригдсан байна шүү. Битгий худлаа ярь чи ард иргэдтэй уулзаж үз �######� та нар
Ed nar dandaa hudlas yaridag
Өрийн цулам эхлүүлсэн фортуна, �##�танхуяг хоёрыг яах ёстой бэ?
эвгүй болчихжээ, Удахгүй дампуурна, Сандраад мэдэгдэл хийж байна