Нийгмийн

"Galaxy Unpacked" арга хэмжээ энэ сарын 10-нд болно

10 жилийн өмнөөс бид ухаалаг утасны уламжлалт хэв маягийг эвдэн бидний амьдралыг илүү хөнгөвчлөх хүчирхэг, том дэлгэцтэй тэгсэн атлаа ашиглахад хялбар, уян хатан хэрэглээтэй утас бүтээх зорилгоор ажиллаж, ухаалаг утсанд урьд өмнө ч хэзээ ч байгаагүй боломжийг бий болгосон билээ. Ийнхүү анх 2019 онд хамгийн анхны нугардаг шилэн дэлгэцтэй гар утсаа дэлхий дахинд танилцуулснаар ухаалаг утасны хэвшмэл ойлголтыг цоо шинээр тодорхойлж, салбарын хөгжлийг дахин нэг алхам урагшлуулсан юм.

Самсунг Электроникс-н гар утасны бизнес хариуцсан ерөнхийлөгч доктор Тэ Мүн Ро “Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд бараг 10 орчим сая нугардаг ухаалаг утас дэлхий дахинаа борлуулагдсан бөгөөд 2020 онтой харьцуулахад энэ утасны зах зээл 300%-иар нэмэгдсэн ба энэ өсөлт цаашид ч үргэлжлэх хандлагатай байна” хэмээн нугардаг дэлгэцтэй утасны зах зээлийг онцолсон билээ. Энэ ч утгаараа бид энэ чиглэлийн утасны хөгжүүлэлтээ тэргүүн эгнээнд тавьж орчин үеийн амьдралын хэв маягт бүрэн тохирсон таны амьдралд цоо шинэ боломжуудыг нээж өгөх "Galaxy Z Fold" болон "Galaxy Z Flip" шинэ загваруудаа Монголын хэрэглэгч нартаа танилцуулах гэж байна.

Инновац нь зөвхөн шинэлэг санааны цуглуулгаар хязгаарлагдахгүй. Бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх, технологийн цоо шинэ ололтуудыг амьдралд нэвтрүүлэх тухай ойлголт юм. Зөвхөн технологийн дэвшлээс давж бидний амьдралыг хөнгөвчлөх илүү баялаг олон талт боломжуудыг нээж өгөх нь инновацын гол утга учир билээ.

Зогсолтгүй үргэлжлэх инновац шинэчлэлүүдээ бид дангаараа бус нугардаг дэлгэцтэй утасны зах зээлийн экосистемийг өргөжүүлэхийн тулд дэлхийд тэргүүлэгч Google, Microsoft болон бусад олон түншүүдтэйгээ нээлттэй хамтын ажиллагааг улам бүр тэлж хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг ханган, олон талт ажлуудыг хийсээр байгаа юм. Гурван жилийн өмнө бидний анх танилцуулсан Samsung Galaxy Fold утас нь олон хүнийг алмайруулж, бодит байдалтай харшилдах мэт байсан ч удалгүй эдгээр уян хатан, хүчирхэг төхөөрөмжүүд нь орчин үеийн амьдралын хэв маягт бүрэн нийцэж, том мөртлөө авсаархан, хүчирхэг атлаа чамин хэрэглээтэй утас болохыг бүгд хүлээн зөвшөөрч хэдийн сая сая хэрэглэгчтэй болжээ.

Тасралтгүйгээр хөгжүүлж ирсэн инновацын үр дүнд "боломжгүйг боломжтой болгож" бүтээгдсэн Galaxy Z Fold болон Galaxy Z Flip загваруудын 4 дэх үеийг танилцуулах дэлхийн нээлтийг 2022 оны 8-р сарын 10-ны 20:45 цагаас Galaxy Unpacked арга хэмжээнээс хүлээн авч үзнэ үү. Арга хэмжээг Монгол ТВ болон Samsung facebook хуудсаар Монгол орчуулгатайгаар шууд дамжуулан хүргэнэ.

Арга хэмжээний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.samsung.com болон Samsung хуудаснаас авна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button