Нийгмийн

Soya milk буюу шар буурцгийн сүүний ач тусыг та мэдэх үү

Эрүүл мэндэд маш сайн, бас уухад гоё амттай Шар буурцгийн сүү нь анх дүүфүү гаргаж авахад хаягдал бүтээгдэхүүн болдог байсан. Харин өнөөдөр, шар буурцгийн сүү лактоз агуулаагүй, үүнд агуулагдах эрдэс бодис, антиоксидант нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой гэдгийг дэлхий даяар мэддэг болж, өдөр тутамдаа хэрэглэдэг болжээ.  Шар буурцгийн сүү нь уургаар баялаг байдаг бөгөөд уураг нь цэвэр ургамлын гаралтай ба булчин, бие эрхтнүүдийн эрүүл байдлыг дэмждэг.

Түүнчлэн шар буурцгийн сүү нь эрүүл мэндэд олон ач тустай

Тархины эрүүл мэнд

Омега-3 тосны хүчлээр баялаг бөгөөд энэ нь таны бие өөрөө бүрэлдүүлж чадахгүй "эрүүл" өөх тос юм. Омега-3 тосны хүчлүүд нь сэтгэцийн хомсдол, Альцгеймерийн өвчний эрсдэлийг бууруулдаг. Шар буурцгийн сүүний эдгээр өвчинд үзүүлэх нөлөөг судалсаар байгаа ч ерөнхийдөө шар буурцаг нь омега-3 тосны хүчлийн амьтны бус хамгийн сайн эх үүсвэрүүдийн нэг юм.

Зүрхний эрүүл мэнд

Шар буурцгийн сүү нь зүрх судасны системийг дэмжихэд тусалдаг. Шар буурцгийн сүү нь калийн маш сайн эх үүсвэр юм. Кали нь цусны даралтыг бууруулж, импульс тогтмол байлгахад гүн гүнзгий холбоотой байдаг. Цаашилбал, шар буурцгийн сүү нь холестерины түвшнийг бууруулдаг, ялангуяа холестерин ихтэй хүмүүст нөлөөлдөг.

Цэвэршилт

Шар буурцгийн сүүнд изофлавон /isoflavones/ агуулагддаг бөгөөд эдгээр нь "фитоэстроген" /phytoestrogens/ гэж нэрлэгддэг химийн нэгдэл юм. Эдгээр изофлавонууд нь эстроген дааврын сул хэлбэр шиг бие махбодод урвалд ордог. Ийм учраас шар буурцгийн сүү болон бусад шар буурцгийн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь цэвэршилтийн шинж тэмдгийг бууруулахад тусалдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Шим тэжээл

Ихэнх шар буурцгийн сүүг нэмэлт шим тэжээл, кальциар баяжуулдаг. Кальцийг хангалттай хэмжээгээр хэрэглэх нь ясыг бэхжүүлж, ясны сийрэгжилтийн эрсдэлийг бууруулдаг.

Шар буурцгийн сүү нь доорх амин дэмүүдийг агуулдаг

А аминдэм  Vitamin A

В витамин Vitamin B

Кали Potassium

Кальци Calcium

Ретинол Retinol

Фолийн хүчил Folate

Холин Choline –ийн гайхалтай эх үүсвэр юм.

Анхаарах зүйлс:

  1. Хэрэв та бамбай булчирхайн үйл ажиллагааны асуудалтай бол эмчээс зөвлөгөө аваарай. Изофлавон нь цэвэршилтийн шинж тэмдгийг бууруулахад тусалдаг ч сөрөг нөлөө үзүүлдэг. Илүү их судалгаа шаардлагатай боловч зарим судалгаагаар изофлавон нь бамбай булчирхайн үйл ажиллагааг бууруулдаг болохыг харуулж байна. Эдгээр изофлавонууд нь таны бие бамбай булчирхайн даавар үйлдвэрлэхэд нөлөөлж болно. Гэсэн хэдий ч эдгээр судалгаанууд үр дүнгүй хэвээр байгаа тул нэмэлт судалгаанууд шаардлагатай байгаа. Өдөр тутмын хоол хүнсэндээ иодыг хангалттай хэмжээгээр хэрэглэж байгаа бол шар буурцгийн сүү уух нь бамбай булчирхайн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх шинж тэмдэг байхгүй.
  2. Шар буурцгийн бүтээгдэхүүнээс харшилтай бол шар буурцгийн сүүг бүрэн хэрэглэхгүй байх нь дээр.

Шар буурцгийн сүүг яаж хэрэглэх вэ?

  1. Өглөөний цайндаа овьёосоо дэвтээж идэх
  2. Жимс, чиа үрээр баяжуулсан смүүти хийж уух
  3. Кофены сүүнийхээ оронд хэрэглэж уух
  4. Шарвин - Pancake, Вафли - waffle, жигнэмэг гэх мэт гурилан бүтээгдэхүүндээ хийх
  5. Төмсний нухшиндаа хийх гэх мэт маш олон аргаар хэрэглэж болно.
  6. Дангаар нь уусан ч амттай

Хүүхдэд өгөхөд тохиромжтой юу?

1 наснаас дээш хүүхдэд, өдөрт 1-2 аяга ууж хэрэглэхэд тохиромжтой.

Ургамлын бүтээгдэхүүний зах зээлд №1, Бельги улсын, Генийн өөрчлөлтгүй 100% ургамлын сүү alpro брэндийн сүүг та өөрт ойр байрлах сүлжээ дэлгүүрийн сүүний тасгаас аваарай. Задалсны дараа хөргөгчид хадгалаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг Danone Mongolia Facebook хуудаснаас аваарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-10 15:51

Амттай байдаг ш дээ, хэрэглэх дуртай

Зочин
Зочин
2022-08-10 16:02

Үүнийг авч үзнэ ээ, баярл####аа

Зочин
Зочин
2022-08-10 21:08

Dairy hergelj chadahgu hund bol goy l ed bnle

Bidon
Bidon
2022-08-11 19:17

Bitii chaa lal riin ###iin suug guarch chadahgui bhad

Холбоотой мэдээ

Back to top button