УРЛАГ

"Гэм зэм"-ийн найруулагчийн дараагийн сонголт Жон Патрик гэж хэн бэ

“Фауст”, “Гэм зэм” жүжгээр шуугиан тариад амжсан М.Батболд найруулагч дараагийнхаа жүжгээр Америк зохиолчийн “Everybody loves Opal”-ийг сонгожээ. Жон Патрикийн эл жүжгийн зохиолыг "Опал" нэрээр найруулан тавих аж.

Монголд нэр нь төдийлөн дуулдаагүй зохиолчийн бүтээлийг барьж авсан нь анхаарал татаж буй юм. Иймд монгол найруулагчийн "хамтрах" гэж буй Америк зохиолч Жон Патрик гэж хэн болохыг сонирхуулж байна.


-Жон Патрик 1905 оны тавдугаар сарын 17-нд АНУ-ын Кентакки мужийн Луисвилл хотод төржээ.

-Түүнийг төрөөд удаагүй байхад эцэг, эх нь өсгөхөөс татгалзсан тул Патрик өргөгдөж, дотуур байртай сургуульд хүүхэд насаа өнгөрөөсөн байна.


-19 настайдаа хөдөлмөрийн гараагаа эхэлж, Сан Францискогийн нэгэн радиод хөтлөгчөөр ажилд оржээ.

-1925 онд 20 насандаа Милдред Лижейтэй гэрлэсэн.

-1925 онд Сесил, Салли хоёр радио шоуны 1000 шахам зохиолыг бичжээ.

-1937 онд NBC телевизэд зориулж “Шекспирийн мөрөөр” хэмээх цувралын зохиолыг бичиж өгсөн бөгөөд гол дүрд нь тухайн үеийн од Хелен Хейес тоглож байв.

-Патрик 1935 онд “Там хөлддөг” хэмээх нэртэй анхны жүжгээ бичсэн нь Жошуа Логаны найруулгаар Бродвейн театрт тавигдаж, Холливудын ертөнцөд зохиолчийн хувиар хөл тавих боломжийг олгосон байна.

-1942 онд “Виллоу бид хоёр” хэмээх хоёр дахь жүжгээ бичив. Энэхүү жүжгээ бичсэний дараа сайн дурынхны эгнээнд элсэн, Дэлхийн хоёрдугаар дайнд Британийн армид эмнэлгийн ажилтнаар хүчин зүтгэжээ.

-Дайнаас АНУ руу усан онгоцоор буцаж явахдаа “Яаруу зүрх” /The Hasty Heart/ хэмээх жүжиг бичсэн нь ихээхэн алдаршжээ. Хожим Нэгдсэн улсын Ерөнхийлөгч болсон Рональд Рейган энэ жүжигт тоглож байсан гэдэг.

-Энэ жүжгийнхээ орлогоос тэрээр Нью Йоркийн Хасти Хиллд эдлэн газар худалдаж авсан гэдэг.

-Түүний жүжгүүдээс хамгийн алдартай нь “Everybody loves Opal”.


-Тэрээр 1995 оны арваннэгдүгээр сарын 7-нд 90 настай жүжгийн зохиолч өрөөндөө толгой дээрээ гялгар ууттай нас барсан байдалтай олджээ. Түүний үхлийг амиа хорлосон гэж үзжээ.

-Патрик одоо дэлгэцийн бүтээлээрээ хамгийн сайн дурсагдаж байгаа хэдий ч түүний жүжиг олон нийтийн театруудад алдартай хэвээр байна. Ном, захидал, гар бичмэл зэрэг Жон Патрикийн цуглуулга Бостоны их сургуулийн Ховор номын тэнхимд хадгалагддаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-16 23:38

Заав�##� үзнэ ээ

Холбоотой мэдээ

Back to top button