Нийгмийн

SAMSUNG: Z Flip4, Z Fold4 загварууд ухаалаг утасны зах зээлийн хэвшмэл байдлыг өөрчиллөө

Samsung Galaxy нугардаг утаснууд нь тэдний нээлттэй хамтын ажиллагааны бодлогод үндэслэн бүтээгдсэн ба цаашлаад хэрэглэгч гар утсаа өөрийнхөөрөө загварчлах шинэ боломжуудыг бий болгоод байна. Дэлхийд тэргүүлэгч компаниудтай байгуулсан хамтын ажиллагааны үр дүнд үндэслэн хийгдсэн эдгээр бүтээгдэхүүнүүд нь өнөөгийн хэрэглэгчдийн хүлээлтийг давж чаджээ.Самсунг Электроникс компанийн гар утасны бизнес хариуцсан ерөнхийлөгч доктор Тэ Мүн Ро танилцуулгын үеэр “Бид инновацыг инновацыг ашигладаг жинхэнэ эздэд нь зориулж загварчилдаг. Тэрхүү инновац нь таны өдөр тутмын амьдралыг улам хөнгөвчлөх, сайжруулахад зориулагдахаас гадна ухаалаг утасны салбарыг урагш АХИУЛАН, гар утас ямар байж болох вэ гэдгийг шинээр тодорхойлоход оршдог билээ” хэмээсэн юм. 

Энэхүү нээлтээрээ хэрэглэгчийн өмнө төсөөлж ч байгаагүй шинэ боломжуудыг танилцуулж, ухаалаг утасны хэрэглээний шинэ арга барилыг бидний амьдралд нэвтрүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ эд анги бүрд нягт анхааран маш нарийн төвшинд урласан гэдгээ мөн онцолсон юм.

зураг

Galaxy Z Flip4: Өөрийгөө өөрөөр илэрхийл

Galaxy Z Flip4 нь хэрэглэгчдийн хамгийн их ашигладаг функцуудыг улам сайжруулж, аль ч утсанд байхгүй хамгийн өвөрмөц дизайныг санал болгож байгаа бөгөөд өөрийгөө өөрөөр илэрхийлэгч хэн бүхэнд зориулан бүтээжээ. Энэхүү утсыг хувь хэрэглэгч өөрийнхөө сонирхолд нийцүүлэн бүрэн тохируулах боломжтой бөгөөд утасныхаа бүх интерфейсийг хүссэнээрээ өөрчилж чадна. FlexCam1, Quick Shot үйлдлийн тусламжтайгаар утсаа барилгүйгээр видео дуудлага хийх, хүссэн өнцгөөс зургаа даруулж, камер хоорондын шилжилтийг асуудалгүй хийдэг болсон нь орчин үеийн контент бүтээгч, влогер залуучуудын хэрэглээг үнэхээр хялбар болгосон байна.

Мөн түүнчлэн сельфи хийхдээ Portrait горимыг ашиглан зургийн харьцаа алдалгүйгээр гадна талын жижиг дэлгэц дээрээсээ хянах боломжийг ч Quick Shot горим олгож байгаа бөгөөд зөвхөн үйлдлийн системийн хувьд сайжраад зогсоогүйн дээр өмнөхөөсөө 65% илүү өндөр гэрлийн мэдрэгчтэй2 Snapdragon® 8+ Gen 1 mobile platform нь зураг, видеог шөнө өдрийн аль ч үед ялгаагүй чанартай буулгахад тусална.

Samsung болон Meta компанийн түншлэлийн үр дүнд дээрх үйлдлүүд нь Facebook, Instagram, WhatsApp зэрэг хамгийн өргөн тархсан нийгмийг сүлжээний аппуудад ч бүрэн дэмжигдэх боломжтойг Instagram компанийн тэргүүн өөрөө нээлтийн үеэр танилцуулсан нь онцлог байлаа. 

Galaxy Z Flip4 утасны SmartThings Scene тохиргоогоор3 дамжуулан утсаа нээлгүйгээр дуудлага хийх, мессежинд хариулах, машинаа түгжих гэх мэт маш олон үйлдэл хийх боломжтой. Ухаалаг утасны хамгийн чухал үзүүлэлтийн нэг болох цэнэг хураагуурын хувьд 3,700 мАц батарей болон Super Fast Charging горимоор дамжуулан хагас цагийн дотор 50% хүртэлх цэнэглэгдэх хурдтай болсон нь жижиг утсанд багтамгүй том дэвшил болжээ.

зураг

Galaxy Z Fold4: Алганд багтах компьютер

Нээлтийн үеэр Galaxy Z Fold4 нь Samsung компанийн тасралтгүй хөгжүүлж ирсэн олон инновацын үр дүнд бий болсон Galaxy цувралын хамгийн хүчирхэг утас болсныг итгэл төгс зарлалаа. Хамгийн их онцолсон зүйл нь үүний олон үйлдэлт (multitasking) чадвар бөгөөд хаалттай, нээлттэй болон дэлгэсэн үед ч утсаа янз бүрээр ашиглах боломжтой болсны дээр Android 12L буюу Google компаниас нугардаг, том дэлгэцтэй утсанд тусгайлан зориулж хөгжүүлсэн үйлдлийн системтэй анхны утас болж байна. 

Шинээр нэмэгдсэн Taskbar4 функцтэй болсон тул яг л комьютер ашиглаж байгаа мэт бүтэцтэй харагдах бөгөөд swipe gestures шинэ горимын тусламжтайгаар хэрэглэгч дэлгэцээ хуваах, нэмэлт жижиг цонх нээх эсвэл бүтэн дэлгэцээс шууд шилжих зэргээр утсаа бүрэн хянах боломжтой болжээ. Жишээлбэл Google болон Microsoft зэрэг тэргүүлэгч компаниудтай хийж буй стратегийн түвшний түншлэлийн үр дүнд Google Chrome, Gmail зэрэг олон апп хооронд зураг, файл чирэх, интернэт холбоосуудыг хуулах, дамжуулах мөн Google Meet-ээр видео дуудлага хийж байхдаа нэгэн зэрэг YouTube-ээс видео үзэх, тоглоом тоглох зэрэг үйлдлүүдийг маш хялбар гүйцэтгэх боломжтой болсон юм. Galaxy Z Fold4 утасны нугардаг том дэлгэц нь Microsoft Office-ийн бүхий л апп-уудыг хэрэглэхэд маш олон давуу талыг үүсгэж байгаагаас дурдвал: S Pen ашиглан зурах, тэмдэглэл хөтлөх, файл хадгалах зэрэг олон үйлдлүүд илүү хурдан, илүү хялбар болсон юм. 

Камерны хувьд Galaxy Z Fold4 утасны 50мп өргөн камер болон 30 дахин татах Space Zoom5 дурангаар тоноглогдож өмнөхөөсөө илүү уян хатан, утасныхаа аль ч талаас илүү тунгалаг, сарнилт багатай зургуудыг саадгүй авах боломжтой болжээ. Өмнөхөөсөө 23%-иар сайжирсан гэрэл мэдрэгч нь таны авсан зургийг маш өндөр түвшинд боловсруулах функцтэй аж.

7,6 инчийн үндсэн дэлгэц нь танд төрөл бүрийн контентыг хамгийн өндөр чанартайгаар буюу 120Гц-н нягтралтайгаар үзэх боломжийг олгож байгаа бөгөөд Facebook, Netflix зэрэг компаниуд апп-аа хэдийн том дэлгэцэд тохируулан бүтээсэн байгаа учир та ямар ч төрлийн контентыг өмнөхөөсөө хэд дахин илүү чанартайгаар, илүү тухтайгаар хүлээн авах боломжтой. Хараахан том дэлгэцэд тохируулга хийгээгүй байгаа бусад төрлийн контент үйлчилгээг ч гэсэн Flex Mode Touchpad6 горимыг ашиглан ямар ч бэрхшээлгүй хүргэх аж.

Тоглоомын хорхойтнууддаа дуулгахад Galaxy Z Fold4 утас нь Snapdragon® 8+ Gen 1 Mobile Platform-тай учир тоглоом тоглоход хамгийн төгс төхөөрөмж болоод байна. Гоёмсог метал хүрээг бат бөх шилэн гадаргуутай хослуулж маш нарийн тооцоолсон нугардаг нимгэн ирмэг, илүү хөнгөн авсаархан шийдэлтэй учир уг утсыг ашиглахад улам таатай мэдрэмж төрүүлэх болно.

Хоёр утас хоёул бүтээгдэхүүнийхээ бат бөх байдлыг нэмэгдүүлэхийн тулд Armor Aluminium хүрээгээр тоноглогдож тусгайлан загварчилсан Corning® Gorilla® Glass Victus®+ шилэн гадаргуугаар нүүрэн талаа шийдсэн учир аливаа гаднын нөлөөнд хамгийн тэсвэртэй нугардаг дэлгэцтэй утас болсон гэдгийг Самсунг Электроникс компани бүрэн итгэлтэйгээр зарласан юм. Мөн түүнчлэн IPX8  зэрэглэлийн ус чийгийн хамгаалалтай.

зураг

Galaxy Buds2 Pro: Төгс дуугаралт, төгс загварын хослол.

Утасгүй чихэвч нь өнөөгийн хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болоод байгаа үед Galaxy Buds2 Pro чихэвч Galaxy Z цувралын нээлтийн үеэр мөн танилцуулагдсан юм. Энэхүү чихэвч нь Hi-Fi 24bit Audio дэмжих учир сонсч буй хөгжмийн хэсэг, нот бүрийг алдалгүй сонсгож, эргономик дизайны шийдэл нь өмнөхөөсөө 15%-иар жижгэрсэн. Galaxy Buds2 Pro чихэвч нь хэрэглэгчдэд сонсож буй зүйлдээ бүрэн автаж орчноос тусгаарлагдах боломжийг олгож байгаагийн дээр дуудлага хийх үед орчны дуу авиаг таны ярианаас цэвэрлэх ANC технологитой.

Хамгийн гайхалтай шинэчлэл нь бусад төхөөрөмжүүдтэй холбогдох хамгийн боловсронгуй шийдэл нь юм. Хэрэглэгч ямар ч үед Galaxy Buds2 Pro чихэвчээ хэрэгцээт төхөөрөмжтэйгөө (гар утас, таблет компьютер) хялбархан холбож чадна. Нэгэн том дэвшил нь Auto Swtich7 хэмээх ТВ-ийнхээ хөтөлбөрийг чихэвчээрээ сонсож байхад танд дуудлага ирэх үед утасны дуудлага уруугаа чихэвчээрээ хялбархан шилжих шинэ горимтой болсон нь юм.

Эх дэлхийн төлөө Galaxy

Мөн түүнчлэн “Эх дэлхийн төлөө Galaxy” санаачилгын хүрээнд энэ оны эхэнд нээлтээ хийсэн Galaxy S22 загварын утаснуудын үйлдвэрлэлд дахин боловсруулсан хуванцар ашиглаж эхэлсэн бөгөөд зөвхөн гаднах хайрцгаар зогсохгүй доторх эд ангиуддаа хүртэл шингээж эхэлсэн юм. Энэхүү санаачилгаа улам гүнзгийрүүлэн  Galaxy Buds2 Pro-д ашигласан хуванцар материалын 90%-г дахин боловсруулсан хуванцраар хийсэн гэдгээ тэд бахархалтайгаар зарлажээ. Шинэ Galaxy Z загварын утаснуудын зарим эд ангиудыг далайн хуванцар хог хаягдлаар хийсэн бөгөөд гаднах хайрцгийг 100% дахин боловсруулсан цаасаар үйлдвэрлэсэн аж.

зураг

Дэлхий даяар Galaxy Z Fold4 | Z Flip4 утасны урьдчилсан захиалга нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд манай улсын хувьд Самсунгийн гар утасны Монгол дахь албан ёсны борлуулагчид болох Mobicom, Unitel, Technozone, Sain Electronics, Solar Star, BSB Service, Pc Mall байгууллагууд бэлэгтэй, урьдчилсан захиалга авч байна.Урьдчилсан захиалга үргэлжлэх хугацаа 9-р сарын 1-г дуустал явагдах боловч бэлгийн тоо хязгаартай тул захиалга хугацаанаас өмнө дуусах боломжтой юм.

Бэлгийн хувьд:

  • Galaxy Z Fold4 худалдан авбал Galaxy Watch4 Classic цаг
  • Galaxy Z Flip4 худалдан авбал Galaxy Buds2 Pro чихэвч бэлэглэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг

Samsung албан ёсны фейсбүүк хуудас болон Самсунгийн хэрэглэгчийн лавлах 1800-2555 утсаар авна уу.


1 FlexCam гэдэг нь утасны Flex горимыг ашиглан камер ашиглахыг хэлнэ. Flex горим нь утас 75°-115° дэлгэгдсэн байх үед ажиллана.

2 Galaxy Z Flip3 утастай харьцуулав.

3 SmartThings апп дотор SmartThings Scene-г идэвхижүүлсэн байх шаардлагатай.

4 Taskbar нь зөвхөн үндсэн дэлгэц дээр ажиллана.

5 30X Space Zoom нь 3Х оптик таталттай. 30Х нь хиймэл оюун ухаанд суурилсан дижитал таталттай. 

6 Settings рүү ороод Labs-г идэвхижүүлсэн байх шаардлагатай.

7 Auto Switch хэмээх ТВ болон утасны дуудлага хооронд чөлөөтэй шилжих горим нь 2022 оны 2-р сараас хойш үйлдвэрлэгдсэн Samsung ТВ-д суурилсан болно. Хэрэв суугаагүй бол 2022 оны 7-р сараас update орох юм. Auto Switch-р ТВ-тэй холбогдох горим нь зөвхөн утаснаас дуудлага явуулах, ирэх үед ашиглагдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button