Нийгмийн

Иргэн Э.Одбаяр нарын таван хүнд ийм зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн прокурор Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарын таван хүнд гурван жил хүртэл хорих ялтай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Бид Л.Ганхөлөгтэй холбогдож тодруулга мэдээлэл авлаа. Ингэхэд "2021 оны аравдугаар сараас хойш прокурор тогтоолоо дөрвөн удаа өөрчилсөн. Прокурор нь гурван удаа өөрчилөгдсөн. Тэгээд хоёр дахь өдөр яллах дүгнэлт болгож өөрчилсөн. Тэгээд биднийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурлын тов гараагүй байгаа" хэмээв.

Тэднийг Эрүүгийн хуулийн дараах зүйл ангид хамааруулж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

13.14 Худал мэдээлэл тараах

  • 1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

23.1 Хууль сахиулагчийг эсэргүүцэх

  • 1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

2.Энэ гэмт хэргийг:

  • 2.2.хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-17 10:29

zow shvv dee

Зочин
Зочин
2022-08-17 10:48

Зөв2

Зочин
Зочин
2022-08-17 10:52

дэмжиж байна зөв шүү

mongol
mongol
2022-08-17 11:02

Buruu bn darga nariig shumjillee,dainiig eserguutslee gej huniig shuuj bolohgui,bid dain hiih geed baigaa yam uu

Bat
Bat
2022-08-17 11:16

Mongolhuu unurbayr odbayr gesen medrel muutai humuus shorond buh. Nasaar suulga

Зочин
Зочин
2022-08-17 12:06

Зөв энэ хэдэн м�##�д арга хэмжэ авах хэрэгтэй бүүр нэг тархигүй юм шиг дураараа аашлад байсан

Зочин
Зочин
2022-08-17 12:07

Eoh, ashgui dee. Heseg dald orog

Зочин
Зочин
2022-08-17 12:40

Чих амар байх нь

Холбоотой мэдээ

Back to top button