Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: 21 их, дээд сургуулийг "хаах" талаар БШУЯ-наас мэдээлнэ

“Миллениум плаза”-д

  • 09:00 цагт Залуучуудын иргэний нийгмийн наймдугаар чуулган болно.

Монгол Улсын Боловсролын Их Сургуульд

  • 09:00 цагт БШУЯ болон Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх ажлын хүрээнд их дээд сургуулиудтай хамтран цэцэрлэгийн 765 туслах багш зуны улиралд бэлтгэсэн талаар мэдээлнэ.

Нийслэлийн боловсролын газарт

  • 09:30 цагт Монгол Улс, АНУ-ын Засгийн газрын Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх “Ухаалаг хөтөч” болон “Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой” хөтөлбөрийн нээлт болно.

Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “White rock center”

  • 10:00-18:30 цагт Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол-Япон хүний нөөцийн хөгжлийн төв үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд “Монгол-Японы бизнес форум 2022” зохион байгуулагдана.

Боловсрол Шинжлэх Ухааны Яамны байранд 

  • 11:00 цагт дээд боловсролын салбарт авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Энэ хичээлийн жилд 21 дээд боловсролын байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа талаар мэдээлнэ.

Монголын Үндэсний музейд

  • 11:40 цагт "Модон урлал Монгол авдар" үзэсгэлэн, шинэ номын нээлт болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-19 10:12

зөв ямарч хэрэггүй олон дээд сургуулиар юу хийнэ хаав#### таарна худлаа мөнгө угаагч нар

Зочинhg hg
Зочинhg hg
2022-08-19 10:21

сургууль биш атлаа сургууль гэж мөнгө иддэг ямар ч шаардлага хангахгүй тийм этгээдийн лицензийг хурааж цэгцлэх нь маш зөв шүү

Иргэн
Иргэн
2022-08-19 10:59

Монгол шинжлэх ухааны түвшин доогуур , хүн цөөн учир хувийн сургуулийн шаардага байхгүй.

Зочин
Зочин
2022-08-19 11:02

Зөвөө, ямарч өгөөжгүй дээд нэртэй сургуулиуд хэрэггүй. Бүгд дээд гэсэн дипломны төлөө хайран мөнгө цаг заваа ч үрэх хэрэггүй.
Ер нь энэ олон дээд сцргууль бүгд л эрх мэдэлтэнгүүдийн хамаар#### бүхий сургуулиуд байдаг

зочин
зочин
2022-08-19 11:03

зөв шүү чанаргүй олон их сургуулийг цэгцлэх болсоон ядуурлын 1 ш####тгаан нь биш гэж үү

зочин
зочин
2022-08-19 11:11

Зөв хэрэггй олон их дээд сургууль хэрэггүй хаах нь зөв тэр МҮИС гэж сургууль хүмүүс МУИСтай андуурч маш их хохирч байна.

Зочин
Зочин
2022-08-19 11:46

Чанаргүй хувийн их дээд сургуулийг өшөө олноор нь хаах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button
7
0
Would love your thoughts, please comment.x
()
x