Нийгмийн

Улаанбаатарын цэцэрлэгт элсэхээр орон нутгаас 2700 хүүхэд бүртгүүлжээ

Төрийн ордонд өнөөдөр /2022.08.23/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаж байна. Хуралдаанаар Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг, сургуульд хамрагдалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Хуралдааны үеэр байнгын хорооны гишүүд асуулт асууж, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хариулт өгч байна.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан: “Есдүгээр сарын 1-нээс өмнө 26643 хүүхэд, арванхоёрдугаар сарын 31-нд багтаагаад 7722 хүүхдийг цэцэрлэгт авахаар төлөвлөж байна. E-Mongolia платформоор цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлийг  авч байгаа. Ингэхэд энэ намар Улаанбаатарт ирж, хүүхдээ цэцэрлэгт өгнө гэсэн 2700 хүүхэд бүртгүүлсэн байна. Хэзээ аль аймгаас, аль дүүрэгт ирэх нь тодорхойгүй байна. Бид цэцэрлэгийн бүртгэлийг гурван удаа хийнэ. Цэцэрлэгт хүүхдээ элсүүлэхээр  бүртгүүлсэн эцэг эхчүүдийн гар утсанд аль цэцэрлэгт хамрагдах, тухайн цэцэрлэг хэзээнээс ажиллаж эхлэх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг зурвасаар явуулах зохицуулалт хийж буй.  Ганц нэг хүүхэд цэцэрлэггүй үлдэх магадлал бий. Гэнэтхэн өргөс авсан мэт гоё болчихгүй” гэлээ.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-23 14:28

khuduunii durakuud khot ruu yawsaar , tuwug , tugjreliin ezed

Зочин
Зочин
2022-08-23 14:37
Reply to  Зочин

Гэхдэээ хөгшөөөн бид чинь бүгд л монгол хүмүүс. Орон нутагт ажлий гээд ажлын байр байхгүй, сург�##�тын орчин муу шүү дээ. Чи ч гэсэн орон нутагт ийм байхад амьдарч чадахгүй биздээ

Hmmm
Hmmm
2022-08-25 14:57
Reply to  Зочин

Har nohoin g###g min anhnaasa hotiinhin gej bdguun

Зочин
Зочин
2022-08-23 14:28

энэ ч нээх гайхаад байх асууд�##� биш болсон л доо. Арайчуу дөрвөн жил сураад орон нутагтаа очиж ажиллах гэхээр ажлын байр байхгүй. Дээрээс нь орон нутгийн сург�##�тын түвшин муу гээд элдвийн л асууд�##�ууд дунд хүмүүс амьдрахын тулд хотруу орж ирж ажил хийх гэж мөн хүүхдээ арай илүү хөгжүүлэх гэж л ихээр орж ирээд байгаа юм шдээ

Холбоотой мэдээ

Back to top button