УЛС ТӨР

Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийг ҮХЦ хамгаалж чадахгүй юм бол АН хамгаалах болно

Ардчилсан намаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр дараах зүйлийг ярилаа.

Тэрбээр "Өчигдөр Монголд Үндсэн хууль байхгүй болсныг баталсан сайхан үйл явдал боллоо. Эрх баригчдыг Үндсэн хуулийн дээгүүр яаж гишгэж байгааг ил тод харуулсан гэдэг утгаар нь сайхан гэж буй юм. Нөгөө талаасаа хууль дээдлэх зарчим булшлагдаж байгаа гэдэг талаасаа үнэхээр харамсалтай зүйл боллоо. УИХ бүлгийн даргыг сонгохтой холбоотой хууль баталсан. Энэ хуульд бүлгийн нийт гишүүдийн олонхоор бүлгийн даргыг сонгон, чөлөөлөх тухай заасан байгаа. Гэтэл бүлгийн нийт гишүүд биш зургаан гишүүн оролцоод бүлгийн дарга сонгосныг өчигдөр УИХ-ын индэр дээрээс УИХ-ын дарга Г.Занданшатар баталгаажуулж, уншигч сонсгов.

Бүлгийн нийт гишүүд оролцсон хурлыг л хүчинтэйд тооцохоос биш зургаан гишүүн оролцсон гээд гарын үсэгтэй протокол хүргүүлж байхад тэрийг яагаад нийт гишүүн гэж үзэж буй гэдгийг Г.Занданшатар даргаас асуумаар санагдаад байгаа юм. Эрх баригчид ийм байдлаар АН-ын , АН-аар, Монгол Улсын хууль дээдлэх зарчмаар тоглож буй нь харагдаж байна. Г.Занданшатар даргаа таны өмнөөс би нүүр улайлаа. Яаж хууль зөрчиж гаргаж ирсэн тоглоомын бүлгийн даргад амжилт хүсээд, Үндсэн хуулийг дээдэлж сайн ажиллаарай гээд захиж чадаж байна аа. УИХ-ын дарга өөрөө өргөдлөө өгөөд, огцрох болсон.

Хоёрдугаарт хоёр сайдаа томилж чадахгүй байсан. Одоо шинэ засгийн газраа яах уу ийхүү гээд ҮХЦ-ийн шийдвэртэй холбоотойгоор бүр гацаанд орчихсон. УИХ-ын гишүүд нь бүгд сайд болохын хүсэлд автчихсан, тэр хүслээ Ерөнхий сайддаа ч юм уу, намын даргадаа тулгаж буй байх. Ингээд засаглалын хямрал руу аваачиж байна. Үндсэн хуулийг ҮХЦ хамгаалж чадахгүй юм бол АН хамгаалах болно гэдгийг хэлье." хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-08-25 12:07

Хүрэлсүхийн Эрдэнээ

Del
Del
2022-08-25 13:08

ан байхгүй өнөрөө

Зочин
Зочин
2022-08-25 13:38

Бодит байд�##� дээр харуулчих тэгвэл

зочин
зочин
2022-08-26 06:34

Элбэгдоржийн �######�ийг долоож явдаг Өнөрбаяр ҮХ-ийг хамгaaллаа юу?

Холбоотой мэдээ

Back to top button