ДАТАГРАФИК

Инфографик: Соёлын яам 58 саяыг хивс зэрэгт зарцуулж зөрчил гаргажээ

Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн Үндэсний Аудитын газрын тайланг ил болгожээ. Үүнээс бид Соёлын сайд Ч.Номингийн ерөнхийлөн захирдаг Соёлын яамны 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаас илэрсэн алдаа, зөрчлийг хүргэж байна.

Аудитаар нийт 79 сая төгрөгийн долоон алдаа зөрчил илэрснээс, 20 сая төгрөгийн хоёр алдааг залруулж, 58 сая төгрөгийн зөрчилд албан шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгаж, давтан гаргахгүй байх хоёр зөвлөмж өгчээ.

АЛБАН ШААРДЛАГА

Соёлын яам шат болон коридортоо хивс дэвсэх, зоорийн давхар, цайны өрөө засварлах зэрэгт мөнгө зарцуулахдаа зардлын ангилал зөрчсөн гэж үзжээ. Мөн бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамж зардлаас санхүүжүүлсэн гэж үзэж, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, зөрчлийг давтан гаргахгүй байх, албан шаардлага өгчээ.

Эдгээрт зарцуулсан мөнгөн дүнг дараах инфогоос харна уу. Инфотой танилцахдаа мөнгөн дүн бүхий бөмбөлөг дээр дарахаа мартав аа.

ЗАЛРУУЛАХ ДААЛГАВАР АВСАН ЗӨРЧИЛ

Ардын авьяастан, Соёлын яамны жуух бичиг, Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг болон дагалдах үнэмлэх, хавтас, жуух бичиг нийт 7,050.0 ширхэг 20 сая төгрөгийн шагналын нөөц үүсгэсэн зөрчил илэрчээ. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах" гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Уг зөрчилд ийм зөвлөмж өгөв: Бараа материалын их хэмжээний нөөц үүсгэхгүй байх, төсвийг оновчтой төлөвлөж, хэрэгжүүлж ажиллах, зөрчлийг давтан гаргахгүй байх.

ЗӨВЛӨМЖ АВСАН ЗӨРЧИЛ

  • Батлагдсан төсөвт байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр усны зардлыг тохирох эдийн засгийн ангилалд төлөвлөж, тайлагнаагүй, бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамж ангиллаас 38 сая төгрөгийг зарцуулсан байна.
  • Oффис 365 программыг 27 сая төгрөгөөр шууд худалдан авалт хийсэн.

Тайланг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-26 09:31

Үнэн бол солиотой

Зочин
Зочин
2022-08-26 09:31

Emgen hoolootoi Hulgaich

Зочин
Зочин
2022-08-26 09:31

5.800.000 hiws awad busdiig ni shaah gj bgaad barigdchlaadaa…
Joohn bagtsaatai nemeed ilvv gargaad idej uuj boldguin bhdaa ydiin bol …

Зочин
Зочин
2022-08-26 09:31

Хайран мөнгө ????????????

Зочин
Зочин
2022-08-26 14:21

Дандаа мөнг ярьдаг з�##�уу хүн байж яаман шун�##�тай амьтабэ

Холбоотой мэдээ

Back to top button