Нийгмийн

Ажиа гэгээнтний "Ахмадын хөгжлийн төв"-ийн нээлт боллоо

Ажиа гэгээний санаачлан, үүсгэн байгуулсан "Ахмадын хөгжлийн төв"-ийн нээлт боллоо. Тус үйл ажиллагаанд ХНХ-ийн сайд А.Ариунзаяа оролцов.

Асрамжийн газрыг "Ажиа гэгээний настныг идэвхжүүлэх сургалтын төв" буюу АГНИСТ гэж нэрлэж байгаа юм байна. Санаа нь тэтгэвэрт гарсан ахмадын мэдлэг оюун, туршлагыг хадгалан авч үлдэх, тэтгэврийн үеийг идэвхжүүлэх, бусдад буюу нэн ялангуяа залуу үедээ зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх гэж одоогоор төлөвлөж буй аж.

Үүний хүрээнд номын сан, зоогийн танхим, гал тогоо, чийрэгжүүлэх өрөөнүүдээс эхлээд саун, рашаан эмчилгээ, бүжгийн танхим зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүлэхээр зохион байгуулалт хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button