СПОРТ

Өсвөр үеийн ДАШТ-ээс Б.Ням-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ

Босни Герцеговиний нийслэл Сараевод болж буй жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий ганцаарчилсан төрлийн барилдаанууд өндөрлөлөө.

Манай улсаас өчигдөр охидын +70 кг-ын жинд зодоглосон 2021 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Хан-Уул дүүрэг, "Женко" клубийн тамирчин Батсуурийн Ням-Эрдэнэ хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрбээр нийт таван барилдаан хийсэн бөгөөд хүрлийн төлөөх барилдаанд Украины Диана Семченког торгуулиар цэвэр ялснаар Сараевогоос Монголын жүдочдоос хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр холимог багийн барилдаан болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button