УЛС ТӨР

С.Бямбацогтын оронд Б.Мөнхбаатар Хууль зүйн байнгын хороог удирдана

Засгийн газрын шинэ сайд нар тангараг өргөж ээлжит бус чуулганы үдээс өмнөх хуралдаан дууслаа.

Одоо УИХ-ын байнгын хороод хуралдаж зарим байнгын хороодын дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Тухайлбал УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Зам тээврийн хөгжлийн сайд болсон учир түүний оронд УИХ-ын гишүүн Л. Мөнхбаатарыг 100 хувийн саналаар дэмжжээ.

Б.Мөнхбаатар нь тус байнгын хорооны гишүүн бөгөөд УИХ-д хоёр дахь удаагаа сууж буй гишүүн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button