УРЛАГ

Монгол кино дэлхий рүү "аялах" дахин нэг тийз авлаа

"Трио" уран сайхны кино Эстоны алдартай "Хар шөнө" кино наадамд оролцохоор сонгогджээ. Эл кино наадам энэ оны арваннэгдүгээр сард Таллин хотод болох нь. Энэ наадамд жил бүр 80000 хүн оролцож, 70 гаруй орны 1200 киноны салбарынхан, сэтгүүлчид нэг дор цуглаж, хэдэн зуун дэлхийн шилдэг кино хоорондоо өрсөлддөг ажээ.

Тус кино нь:

  • 2022.10.07-09-ны өдрүүдэд АНУ-д болох “Palm Springs International Down Syndrome Film Festival”-д
  • 2022.10.14-23-ны өдрүүдэд Бүгд найрамдах Польш улсад болох “Варшавын Олон Улсын кино наадам”-д оролцох урилга аваад буй билээ.

Ийнхүү дэлхий рүү "аялах" тийз авсаар буй "Трио" кинонд Монголын дауны холбооны гишүүн, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тоглосон. СТА, жүжигчин Д.Баттөмөр найруулж, өөрөө мөн дүр бүтээсэн. Энэхүү уран бүтээл нь даунтай хүүхэд тоглосон анхны монгол кино бөгөөд олон улсын кино наадмуудад сойх бодолтой бүтээж буйгаа найруулагч Д.Баттөмөр онцолж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button