СПОРТ

Б.Серикийн цолны мялаалга наадам өнөөдөр эхэлнэ

Ардын Хувьсгалын 100,101 жил, үндэсний их баяр наадамд долоо даван шөвгөрч, Монгол Улсын Заан цол хүртсэн Б.Серик цолны мялаалга наадам өнөөдөр эхэлнэ.

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, ШШГЕГ харьяа 439-р анги, Сүлд спорт хороо, Ойгор Алтай ХХК, Бес Богда Бүргэдүүд клубийн бөх Бередмуратын Серик 76 жилийн дараа Баян-Өлгий аймгаас төрөн гарсан начин болсон билээ.

Түүний ЗААН цолны мялаалга наадам есдүгээр сарын 2, 3 буюу өнөөдөр, маргааш Өлгий хотод болно. Цолны мялаалга наадмын түрүү бөхийг таван сая төгрөгөөр мялаана. Харилцаа дууны буюу айтыс тэргүүн байр 3 сая төгрөг, их насны морьдын түрүү хоёр сая, дааганы түрүүг нэг сая төгрөгөөр тус тус мялаах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-02 18:43

ЭНЭ ХАСАГ ЗАЛУУ БУРИАД ХӨВҮҮН ХОЁРЫН ЭР ХҮНИЙ НӨХӨРЛӨЛ ЯМАР ҮНЭНЧ АУГАА БАЙДГЫГ ХАРЛАА ҮЗЛЭЭ ИХ САЙХАН БАЙНА СҮҮЛИЙН ҮЕД БАЯН ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХЧҮҮД МАШ САЙН БАРИЛДАЖ БАЙГАА АМЖИЛТ ЗАЛУУСАА

Холбоотой мэдээ

Back to top button