УЛС ТӨР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хатан хаан II Элизабет таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв.

Эмгэнэлд,

“Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог жавхлант Хатан хаан II Элизабет таалал төгссөнд хааны гэр бүл, Британийн ард түмэнд Монголын ард түмний  нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье.

Тэрээр 70 жилийн турш түүхэн цаг үеийн томоохон өөрчлөлт шинэчлэлт, хөгжил дэвшил, хүндрэл бэрхшээлийн үед Британи болон Хамтын нөхөрлөлийн орнуудын тогтвортой байдлын бэлгэ тэмдэг, манлайлагч нь байж ирсэн билээ.

Түүний ариун үйл хэрэг бидний зүрх сэтгэлд үүрд мөнх дурсагдах болно.

Гүнээ хүндэтгэсэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хаантан
Хаантан
2022-09-12 14:08

Хатан хаан II Элизабет гэдэг юм. Тэрнээс Элизабет II биш. Сэтгүүлчид яагаад ийм мэдлэггүй байдаг юм?

Зочин
Зочин
2022-09-12 15:13
Reply to  Хаантан

харин тийм англи хатан хааны засагтай

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x