Нийгмийн

Шилэн данс: Б.Батдаваа ҮСХ-ны 16.8 сая төгрөгөөр гурван сар дараалан гэрэл зураг авчээ

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа гурван сар дараалан улсын төсвийн мөнгөөр түүхэн гэрэл зураг худалдаж авчээ. Тодруулбал, "Түүхэн зураг" гэх утгатайгаар зургаа, долоо, найман сард тус бүр 5.6 саяыг "Гаммафото эженси" ХХК руу шилжүүлжээ. Ийнхүү нийт 16.8 саяыг гэрэлт зурагт "цацжээ".

Үндэсний статистикийн хороо УИХ-ын харьяа. Тус хорооны даргыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон УИХ-ын чуулганаар томилдог зохицуулалттай.  Энэ зохицуулалтаар Б.Батдаваа 2021 оны нэгдүгээр сард ҮСХ-ны даргаар томилогдсон билээ.


Агуулгын хүрээнд ҮСХ-ны байр суурийг тодруулахад дараах тайлбарыг өглөө.

Үндэсний статистикийн хороо: Үндэсний Статистикийн Хорооноос боловсруулан хэрэглэгчдэд хүргэдэг судалгаа, тайлан эмхэтгэлд гэрэл зураг ашиглаж, мэдээллийг илүү үр дүнтэй хүргэхэд анхаардаг. Тус хорооноос цахим болон хэвлэмэл бүтээгдэхүүнд ашиглаж буй аливаа гэрэл зураг нь зохиогчийн эрхийн зөрчилгүй, албан ёсны зөвшөөрөлтэй байхад анхаарч ажиллаж байна.

Энэ хүрээнд батлагдсан төсвийн дагуу “Гамма” агентлагаас түүхэн гэрэл зургуудыг 5.8 сая төгрөгөөр худалдан авсан. Цаашид Үндэсний Статистикийн хорооноос эрхлэн гаргах бүтээгдэхүүнүүд зохиогчийн эрхийн зөрчилгүй байх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-13 10:34

улсын төсвийн мөнгийг зүгээр х�##�аасныхаа мөнгө шиг ээ зарцуулдаг наасан үнэндээ ичих нүүрээ элгэндээ наасан амьтан юмааа

Зочин
Зочин
2022-09-13 10:34

ICHIJ UHEEESEI

Зочин
Зочин
2022-09-13 10:35

Зөв хүний үйлдэл нүднээс ч д�##�дуур зөв байдаг гэдэг үгийг манайхан өөрсдөндөө хэлж зорилгоо болгомоор юм энэ идэж уудаг хүмүүс

Зочин
Зочин
2022-09-13 12:26

Шантаажны сэтгүүлч нар мэдээ бичих гэж байгаа бол хууль болон бусад холбогдох хууль журмуудыг суд�##�ж байж бичмээр юмаа. "5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худ�##�дан авсан бараа, ажил үйлчилгээний нэр санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг" мэдээллийг өссөн дүнгээр оруулдаг байгаа шүү.

Зочин
Зочин
2022-09-13 19:35

Avgaigiihan nuurnii avilgaliin hereg yasan be. Ene nudnii bulai ichij uheesei

Зочин
Зочин
2022-09-14 08:43

2030 он гэхэд хэрэгжүүлсэн байх Тогтвортой хөгжлийн зорилтууд (ТХЗ)-ын хэрэгжилтээр үнэлгээ хийхээр 1212.mn сайт руу ороход мэдээллээ оруулаагүй байсан. Суд�##�гааны тайланг "гоёх" үнэтэй зураг худ�##�даж авах уу, эсхүл энэ мөнгөө мэдээллээ оруулах сонголт хийх байсан уу? ТХЗ нь ядуур�##�, өлсөх, өвдөх гачигд�##�гүй, ажилтай, орлоготой байж, үр хүүхэддээ чанартай боловсрол эзэмшүүлэх боломжтой ялгаварлан гадуурх�##�гүй, �##�иваа хүчирхийллээс хамга�##�агдсан, эрх тэгш, шударга нийгэм байгуулах зорилтууд юм. Эдгээрийг хэрэгжүүлж байж л Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд хүрч хүн бүр амар амг�##�ан амьдрах юм.

Холбоотой мэдээ

Back to top button