Нийгмийн

103-ын удирдлагууд нас барсан иргэдийн хаягийг буяны компанид өгч хахууль авдаг байжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны есдүгээр сарын 12-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 19 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 100 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 69 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 745 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт найман хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 721 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт гурван объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, мөрдөгчийн гурван мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлэв.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн нийт 14 албан тушаалтан гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож энэхүү үйлдэлдээ 100 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-20 10:07

Яагаад болохгүй гэж..иргэдийн ажлыг хөнгөвчилж байгаа юм биш үү

Зочин
Зочин
2022-09-20 10:07

tenegteech uls unegui zuuj uguh estoi zuiliig albaar huviin kompani ruu helj mungu tuluulj hiilgeed bna.zovson humuusiin setgel zuigeer togloj asig olood bna .

Зочин
Зочин
2022-09-20 10:07

Зөв л дөө хулгай биш

Зочин
Зочин
2022-09-20 10:08

buzar ymnuud hvni vhleer beznis hiigeed yaj olson mongo ni hool bolj bna

Зочин
Зочин
2022-09-20 10:08

Ta nar yagaad iim munhag ym be olon jil tatvar tulj ene uls orond huvi nemree oruulsan hun uhehdee hurtel morga ruu une tulj zuulguh estoi yu tegtei terengui ajil yvdal ni bolhoor buyn kompani uchnuun mungu avch buyni ajil hiij ugch bga biz dee

Зочин
Зочин
2022-09-20 10:08

Ээ бурхан минь Арай л бишээ

Зочин
Зочин
2022-09-20 10:09

Буяны компани морагруу зөөдөг байсан юмуу.Болохгуй зүйл юу байгаан.Үйлчилгээг нь зөвшөөрчихвөл дундаас нь мөнгө авдаг эмч нар байхгуй болчихно.

Зочин
Зочин
2022-09-20 10:09

ene yagaad buruu gej

Зочин
Зочин
2022-09-20 10:09

Яагаад болохгүй гэж

Зочин
Зочин
2022-09-20 10:10

Гэртээ өнгөрсөн бол ш�##�тгааныг нь эмнэлгээр ш�##�гуулдаг байхаа.

Зочин
Зочин
2022-09-20 10:10

хэдэн жилийн дараа оршуулах юи үлдэхгүй болно доо

Зочин
Зочин
2022-09-20 10:10

Яасан ч хэцүү болчихсон юм бэ дээ

Зочин
Зочин
2022-09-20 10:11

Хогийн новшнууд

Зочин
Зочин
2022-09-20 10:22

Эмнэлэг шарил ирж авахдаа машиныхаа арын ха�##�гыг ч нээгээд өгчихдөггүй хүйтэн юм билээ.Эрлэнэтэд шүү.Өөрсдөө гаргаж ир гд.хүн хшч бхгүй бхад.аймаар хэцүү санагдсан.Муухай хүндэтгэлгүй юм билээ

Зочин
Зочин
2022-09-20 10:59
Reply to  Зочин

Та нар өөрсдөө яагаад гаргаад өгч болдоггүй юм бэ . Ойр дотны хүндээ хүндэтгэлтэй хандах ёстой биз дээ

ЗОЧИН
ЗОЧИН
2022-09-20 10:39

ТЭГВЭЛ ТЭГЭЭД Л ЯНЗ БҮРИЙН ӨВЧНИЙ НЭР ОЛЖ ОНШИЛЖ ХҮМҮҮСИЙГ ДАРАМТАЛЖ БАЙГАА НЬ ҮХҮҮЛЭХ СОНИРХОЛЫН ДАЛД ХЭЛБЭР ЮМ УУ ТЭГЭЭД ҮХСЭН ХҮНИЙ МЭДЭЭЛЭЛ ТИЙМ ҮНЭТЭЙ ЮМ БОЛ ҮХЭХ ГЭЖ БАЙГАА ХҮН БҮХЭН МӨНГӨ БОЛЖЭЭ ХӨӨРХИЙ ЭНЭ ХОРВОО Ч ЁСТОЙ ТАМЫН ТОГОО БОЛЖДЭЭ

зочин
зочин
2022-09-20 11:17

дуудлагаар очсон эмч нар нь кампаниудтай холбоотой тэднийгээ сурт�##�чилж зааж өгдөг сүлжээтэй юм билээ

Зочин
Зочин
2022-09-20 11:27

103 yumuu tsagdaa yumuu oilgomjgui mede ba

Иргэн
Иргэн
2022-09-21 00:09

Компанийхан мөн төрийхөн хахууль авч тансагладаг.

Холбоотой мэдээ

Back to top button