НИЙГЭМ

Нэвтрэхийг хориглосон хэсэгт монголчууд орж бичлэг хийжээ

Италийн Наполи хотод болсон Азийн соёлын өдөрлөгийн үеэр монгол гэрийг дутуу барьсан бичлэг цахим орчинд тархсан. Уг бичлэгтэй холбогдуулан "Хөх Монгол" язгуур хамтлагаас мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд "Бид Итали Улсын “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компаниас зохион байгуулдаг олон улсын “Дорно дахин” фестивальд сүүлийн найман жил амжилттай оролцож жил бүр Италийн хотуудаар Монгол Улсаа сурталчилсан арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Наполи хотод болсон фестивальд оролцохгүй гэдгээ бид “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компаниад урьдчилан мэдэгдсэн болно.  

Өнөөдөр олон нийтийн цахим сүлжээгээр тарсан бичлэгт гарсан Монгол гэр нь “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компани өөрийн хөрөнгөөр худалдан авсан гэр. Тус компани монгол гэрийг нэгэнт Наполид аваачсан тул гэр барих ажлыг эхлүүлээд дуусгаж амжаагүй учраас нэвтрэхийг хориглосон анхааруулах тэмдэглэл тавьж хаалгыг хаасан талаар бидэнд мэдэгдсэн. Одоо тус компаниас нэвтэрхийг хориглосон хэсэгт монголчууд хэрхэн орж бичлэг хийсэн талаар тайлбар хүсэж, тус компанийн өмч болох монгол гэр болон гэр дотор байсан үзмэр, эд хэрэгслийг бүртгэн эвдэрч гэмтсэн, дутаж, алдагдсан тохиолдолд хохирлоо нэхэмжлэн төлүүлэх болно гэдгээ мэдэгдсэн" хэмээжээ.

Энэхүү арга хэмжээний зохион байгуулалтад Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Соёлын яам, Ром дахь Элчин сайдын яам ямар ч хамааралгүй талаар мөн дурдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-20 10:36

ene gadaadad bdag humuus odoo boliochee uls ornii ner sewtuuleed

Зочин
Зочин
2022-09-20 10:42

Сэтгэлгүй , шившиг болсон Соёлийн сайд минь ээ ....нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ .

Зочин
Зочин
2022-09-20 10:43

Ямар шараа юм бэ.Элчин энэ тэр нь ичээсэй.

Зочин
Зочин
2022-09-20 10:43

Арай хэтэрнээ ичмээр юм. Тооноо буруу харуулаад барьсан бна

Зочин
Зочин
2022-09-20 10:43

setgel baiwal oorsdoo ynzlaad tawichmaar ym

Зочин
Зочин
2022-09-20 10:43

Баян айлын эрх охин сайд нь биздээ монгол гэрээ ч мэдэхгүй наадах чинь

Зочин
Зочин
2022-09-20 10:55

arisaa hamgaalah sanaatai tatvar tologch bidnii mongoor durgij bga elchinguudiig tatan buulga irgenee hamgaalahgui oorsdiin erh ashigiin toloo bdg namiin byaluu hurtegsed gesgeelee hurt

Зочин
Зочин
2022-09-20 11:20

За хохчино шүү тэнэгтээд байгаарай хохирол барагдуулна гэнэ үү

Зочин
Зочин
2022-09-20 15:53

Иргэн бүр эх орныхоо хилийн харуул.
Манай улсын тусгаар тогтнол эрх чөлөө, нэр төрд х�##�тай бүхнийг бидний нүдэн дээр хүндлэлийг олсон хүмүүс хийдэг. Тиймээс бид харин ч хаа явсан газар аа эх орны нэр сүр, эрх чөлөө, тусгаар тогтнолд харш зүйлсийг цаг �##�д�##�гүй мэдээлдэг байх нь зөв. Бид АРДЧИЛСАН МОНГОЛ улсын иргэн.

Холбоотой мэдээ

Back to top button