ЭДИЙН ЗАСАГ

20 мянгатын дэвсгэрт 5960 төгрөгтэй тэнцэж байна

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкнаас боловсруулж дуусжээ. Төслийг маргааш /2022.09.27/ Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-д өргөн барих юм байна. Төсөлд мөнгөн тэмдэгтийн бүтцэд өөрчлөлт оруулахаар тусгаад буй ажээ.

Тодруулбал, том мөнгөн дэвсгэртийг хэрэглээнд оруулж, жижиг мөнгөн дэвсгэртийг хэрэглээнээс хасахаар тусгажээ.

20,000-тын дэвсгэртийг 2006 онд хэвлэж гаргаснаас хойш шинэ дүнтэй дэвсгэрт гаргаагүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын бэлэн мөнгөний гүйлгээнд 1, 5, 10, 20, 50, 100, 500, 1000, 5000, 10,000, 20,000-т гэсэн нийт 11 төрлийн цаасан тэмдэгт хүчин төгөлдөр ашиглагдаж буй.

Эдгээрээс хамгийн том дүнтэй дэвсгэрт болох 20,000-тын дэвсгэрт нийт гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний 67 хувийг дангаараа эзэлж, ачаалал хэт ихэссэн байна.

20,000-тын мөнгөн тэмдэгтийн бодит худалдан авах чадварыг инфляцаас хамааруулан өнөөгийн байдлаар тооцвол анх гүйлгээнд гаргаж байсан үеэс 70 хувиар буурсан буюу 5960 төгрөгтэй /2006 оны үнээр/ тэнцэж байгаа талаар Монголбанкнаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариулт
Хариулт
2022-09-26 14:52

Ханш нь унахаар том мөнгө хэвлэдэг гэж энэ Лхагвасүрэнгийн, ЗАНДАНШАТАР нарт хэн хэлээд байнаа.Харин ч мөнгөө чанаржуулж ХОЕР тэг хасах ёстой. .Зимбабиев, венесуел шиг болгох гээд байгаа юм уу

Зочин
Зочин
2022-09-26 19:57

ЕРӨӨСӨӨ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭ УСТГААД ХЯТАДАД НЭГ ХЭСЭГ НЬ ОРОСОД НЭГ ХЭСЭГ НЬ ДАГААР ОРЬЁО СДА ГЭЖ ЯАЦАН ЛАЛАРЫН УЛС ГЭХЭЭРЭЭ ИНГЭДЭГ БАЙНАА

ядуус
ядуус
2022-09-26 20:27

20 мянгатөгрөг гээд барьж хардаг бол нам дагасан өлөн хулгаачууд 500 гэж хардагл гэхэндэээ ард иргэд чинь тун удахгүй ядуус болохндээээ ямар ард иргэд байна тиимл нам дагасан хулгаачууд гоё ярьж хагартлаа баяждаг байх юмдаааам##уудааа

ГОКИЙН АЖИЛТАН
ГОКИЙН АЖИЛТАН
2022-09-26 22:16

100-ТӨГРГӨӨС ДООШ МӨНГӨН ТЭМТЭГТИЙН ХЭРЭГ АЛГА ЗӨВХӨН ОВОО ТАХИЛГА, ГАНДАН ХИЙДЭЭР Л ХОГ БОЛЖ БН!!!

Зочин
Зочин
2022-09-28 16:02

Улны бодлого гаргах өөрсдөд нь ашигтай байдаг байх даа ####.

Зочин
Зочин
2022-09-29 09:10
Reply to  Зочин

Мөнгө нь багтаж ядсан олигархууд том дэвсгэрт хэвлүүлэх сонирхол их байгаа байх мөнгөний реформ хийх хэрэгтэй харин эсрэгээр нь араас нь нэг тэг оронг улс даяар нэг өдөр цаг минутад хасаж тооцох зарлиг гаргаж улс орон даяар тооцож үүнд бүх бараа матери## гэрэл дулаан түлш шатахуун ц##ин тэтгэвэр хүнс гадаад в##ют долларт шилжүүлж гадаад худ##даанд мөрдүүлэх цаас болоод байгаа төгрөгийн ханштөлбөрийн чадварыг хог болохоос хамга##ж чадна....

Зочин иргэн
Зочин иргэн
2022-09-29 16:34

Том мөнгөн дэвсгэрт гаргаж үхсэн үлийгээ хийнэ.Цаасан мөнгө биёдээ авч явахаа багассан цаг .Бүх юм картаар шахуу явж байгаа.Том мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэх биш.том том ##тны ордуудаасаа ##таа авах хэрэгтэй ш дээ.Төрийн мэдлийн төрийн өмчит том ##тны уурхайтай болох хэрэгтэй

Зочин
Зочин
2022-10-03 10:22

Монгол банкынхан том мөнгөн дэвсгэрт буюу 50,000 30,000 100,000 тын дэвсгэртүүдийг гарах сан##тай байх юм үнэндээ Венесүвэл шиг болгож байх шив дээ Баруун бол харин том мөнгөн дэвсгэртийг хүлээн зөвшөөрдөггүй харин манайд эсэргээрээ та нар Америкт 20,000 30,000,50,000 100,000 ийн мөнгөн дэвсгэрт байхгүй л байх том мөнгөн дэвсгэрт гарч ирсэнээр жирийн ард иргэдэд маш хүнд дарамт ирнэ нэг ширхэг т##хыг магадгүй 25,000 төгөргөөр авч идэх байх шив

Холбоотой мэдээ

Back to top button