УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр/ Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болсон Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцлоо.

Тэрбээр Монгол Улсын төр, засаг, ард түмнийг төлөөлөн Ерөнхий сайд агсан Ш.Абэгийн гэр бүл болон Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв.

Энэхүү Төрийн ёслолд дотоод, гадаадын 4300 төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд үүнд 218 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын 700 гаруй төлөөлөгч багтаж  байна. Эдгээрээс 35 нь өндөр, дээд түвшинд оролцлоо. Тухайлбал, БНСВУ, Шри Ланка Улсын төрийн тэргүүн нар, АНУ, БНИУ, БНФУ-ын дэд Ерөнхийлөгч, БНЭУ, БНСУ, Монгол, Сингапур, Тайланд, Австрали, Канад, Казахстан, Косово, Камбож, Молдав, Того, Танзани Улсын Засгийн газрын тэргүүн нар, НҮБ-ын АНДЭЗНК, Хүнс, хөдөө ажахуйн байгууллага, Хүүхдийн сан зэрэг харъяа байгууллагууд, ДЭМБ, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгч нар оролцлоо.   

Япон Улсын Ерөнхий сайд агсан Ш.Абэ нь Монгол Улсын ардчилсан хөгжилд болон Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн зүтгэлтэн юм. Түүнийг Ерөнхий сайдаар ажилласан он жилүүдэд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа улам бэхжиж, шинэ шатанд гарч, түүний манлайлал, дэмжлэгтэйгээр баригдсан Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал үйл ажиллагаагаа эхлүүлж, Монгол, Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийг холбосон бат бэх гүүр болж байна.

Энэ жил Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцохын зэрэгцээ ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр,  хамтын ажиллагааны талаар ярилцана.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы эрх баригч Либерал ардчилсан намын болон Япон Улсын парламент дахь найрамдлын бүлгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцохоор төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-27 16:32

za odoo henii ajil yavdald oroltsohu

Курамагомедов
Курамагомедов
2022-09-27 16:52

Данхаа ######аачээ

Зочин
Зочин
2022-09-27 17:13

ТЭР ТАЛААС НЬ БҮҮ ХАРААРАЙ ХҮМҮҮСЭЭ АЖИЛ ЯВДАЛДАА БУС ЭНЭ БОЛ МОНГОЛД МАШ ЭЛЭГТЭЙ МОНГОЛ ЯПОНЫ ХАРИЛЦААГ ШИНЭ ТҮВШИНД ГАРГАСАН ТУЛХТАЙ УЛС ТӨРЧ ЯПОНЫ ТҮҮХЭНД ГАРСАН ХАМГИЙН ХҮЧИРХЭГ САЙДЫН НЭГ БАЙЛАА ТЭР АНУ ХЯТАД ХОЙД СОЛОНГОСТОЙ НЯГТ ХАРИЛЦААТАЙ ТЭДНЭЭС НЭГ Ч УДАА АЙЖ ЦЭРВЭЛГҮЙ МАШ УЯН ХАТАН БОДЛОГООР ХАРИЛЦАЖ БАЙСАН ХҮН ШҮҮ. МОНГОЛ ТҮМЭНД ИХ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДСАН ХҮН ШҮҮ

Tojig
Tojig
2022-09-27 18:16

Hogiin s###sh

Tojig
Tojig
2022-09-28 08:35

Maanag piz da

Холбоотой мэдээ

Back to top button