УЛС ТӨР

Тодруулга: БНХАУ-ын 50 тонн ачаа тээврийн онгоц долоо хоногт ХОЁР удаа ниснэ

ИНЕГ-аас Хятадын ачаа тээврийн “SF AIRLINES” компанид Монгол улсад үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээ олгожээ.

Тус компани нь өнгөрөгч наймдугаар сарын 24-нд хүсэлтээ гаргасан бөгөөд есдүгээр сарын 13-16-ны өдрүүдэд үзлэг шалгалтад орж, манай улсад төлөөлөгчийн газраа нээж, үйл ажиллагаа явуулах эрхтэй болж буй нь энэ аж.

Долоо хоногт хэдэн удаа нисч, хэчнээн тоннын ачаа тээвэрлэхийг бид тодруулахад "50 тоннын ачаа тээврийн онгоц. Нэг удаадаа энэ хэмжээний карго тээвэрлэнэ. Долоо хоногт хэчнээн удаа нислэг үйлдэх тодорхой хуваарт гараагүй. Ирэх сараас гарна. Одоогоор долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэж байгаа. Жигдрэхээр дөрөв болгоно" хэмээлээ.

“SF AIRLINES” компанийн тухай нэмэлт мэдээллээр: DHL, TNT зэрэг ачаа тээврийн компаниудтай өрсөлдөхүйц хүчин чадалтай бөгөөд өөрсдийн бүрэн эзэмшлийн 70, түрээсийн 86 гээд нийт 156 ачаа тээврийн хөлгөөр Ази, Европыг холбосон тээвэрлэлт хийдэг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
9 сар 29, 2022 16:06

unendee oilgohgui bna. undesnii kompani ni sayahan cargo ongots oruulj irsen baidag. ene hunii bodlogo iim baidag

Даваа
Даваа
9 сар 29, 2022 19:44

ш�##�гах ёстой л юм шиг

Холбоотой мэдээ

Back to top button