ДЭЛХИЙ

Нью-Йорк: Явган хүний зам хааж машинаа байрлуулбал 175 ам.доллараар торгоно

Нью-Иорк хотод явган хүний гарцыг хааж тавьсан тээврийн хэрэгслийг иргэд нь мэдээлж, жолоочийг торгуулж болох хуулийн төслийг санаачлан өргөн барьжээ. Эл хуулийн төсөл нь унадаг дугуйн зам, сургуулийн орц, гарц, явган хүний замыг хааж тээврийн хэрэгслээ байршуулсан бол зөрчил хэмээн үзэх бөгөөд иргэд түүнийг нь баримтжуулан мэдээлэл хүргэх боломжтой аж.

Ингэснээр тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг 175 доллараар /585200 төгрөг/ торгох үндэслэл бүрдэх бөгөөд мэдээлэл өгч баримтжуулсан иргэн торгуулийн мөнгөн дүнгийн 25 хувийг авах боломжтой юм. Харин иргэдийн өгсөн мэдээллийг зам тээврийнх нь яам хуульд заасны дагуу шалгаж, нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргана.

Энэ талаар зөвлөлийн гишүүн Линкольн Рэстлер хэлэхдээ: “Эдгээр замын хөдөлгөөний дүрмийг сахиулах үүрэгтэй Нью-Йорк хотын цагдаагийн газар энэ мэт хатуу дүрэм журмыг баримталж ажиллах хэрэгтэй байгаа учир дээрх хуулийн төсөл зайлшгүй шаардлагатай. Хууль бус зогсоол зарим иргэдийг эрсдэлд оруулж байна. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэдийн зорчих хэсэгт саад учруулж хүндрэлтэй байдлыг ихээр бий болгодог. Тиймээс бид энэ үйлдэлд бодит хариуцлага тооцох шинэ тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлагатай” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-03 13:49

Яг зөв мэдээлсэн хүн нь авахыг хүсвэл хэдэн хувь өгч болно. Авахыг хүсэхгүй бол торгуулийн санд нь орно биз. Гол нь нэргхүй мэдээлдэг хуудас газар л бий болгочихвол аваад л эднийг торгуулиад байхад жигдэрнэ. Хуулиа өөрчлөөд нэг зөрчлийг хэдэн удаа давтв�##� ямар шийтгэл онууах жолооны эрх хасах гэх мэт шат дара�##�сан арга хэмжээтэй байхгүй бол болохгүй.

Зочин
Зочин
2022-10-03 23:48

монголд эсрэгээрээ машинаа явганы зам дээр тавьсан хүн нь шаардлага тавьсныгаа загнана

Холбоотой мэдээ

Back to top button