Нийгмийн

Г.Нэргүй: Яндангийн хамгаалалт хийгээгүйн улмаас гал гарах тохиолдол нэмэгдэж байна

Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гал ганц хоромд-Мартаж болохгүй” аяныг эхлүүлж байна. Тус аяны хүрээнд өнөөдөр НОБГ, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Таван толгой түлш ХХК-иас нийслэлийн хэмжээнд гарч буй гал түймрийн тоо, хохирлыг бууруулах, гал түймэр, угаарын хийн хордлогоос сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө.

ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй: Ил задгай асгасан үнс нурам болон аюулгүй байдлын шаардлага хангаагүй цахилгаан хэрэгсэл, цахилгаан утаснаас үүдэлтэй ахуйн гал түймрийн дуудлага их байна. Гал түймэр эцэг эхчүүд ажилдаа явсан цагаар буюу өдрийн 11:00, цахилгааны их ачааллын үе буюу оройн 17:00 цаг болон иргэд унтаж амарч байх үед ихэвчлэн гардаг. Мөн цахилгааны хэт ачааллыг ихэсгэж, нэг залгуураас олон цахилгаан хэрэгсэл залгах шалтгаанаас үүдэлтэй гал гарах нь их байна. Монгол гэр өвлийн улиралд 3-5 минутад шатдаг. Яндан төмөр хамгаалалттай байх ёстой. Пийшин зуухны галлагаатай холбоотой яндангийн хамгаалалт хийгээгүйгээс болж халалт үүсэж, гал маш хурдан тардаг. Сүүлийн өдрүүдэд үүнтэй холбоотой дуудлага эрс нэмэгдэж байна. 

Мөн угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал сэрэмжлүүлэг мэдээлэл өгсөн юм. Тэрбээр:

-"Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан угаарын дуудлага өсөх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлын 12 хүн угаарын хийн хордлогод өртсөн. Угаартсан айлуудад шалгалт хийхэд яндан хөөлөөгүй, битүүмжлэл алдсан, стандартын бус зууханд гал галлаж байна. Бороо, цас орсон өдрүүдэд яндангаа авч, өрхөө бүтээснээс болж угаартах эрсдэл бий болдог. Иргэд угаарын хийн хордлогод өртөхгүй байх бүрэн боломжтой. Нэн тэргүүнд зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайтар шалгаж, яндангаа хөөлөх, яндангийн залгаа, хэмжээг сайжруулах, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулах хэрэгтэй.

Манай xэрэглэгчдэд үйлчлэх төв айлуудад ялгарч байгаа угаарын хийн мэдээллийг хянаж эхэлснээс хойш угаарын дуудлага 90 орчим хувь буурсан. Хяналтын дэлгэцэд хоногт 20-30 дуудлага ирж байна. Тухайн иргэний амь нас, эрүүл мэндэд ямар нэг байдлаар нөлөөлөхөөс өмнө урьдчилан сэргийлж байгаа учир өнгөрсөн жилийн угаарын хийн хордлогод өртөгсдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага байгаа. Галлагааны улиралд иргэн та өөрийн болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайжруулж, угаарын хийн мэдрэгчээ ажиллуулахыг уриалж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 3, 2022 20:38

УГНАААСАА ИЙМ ШАЛТАГ ШАЛТГААНААР ГЭР ХОРООЛЛОО ХАЙЛУУЛСАН НЬ ДЭЭР БИШ ҮҮ?ТЭГЭЭД ЭНЭ ОЛОН БАЙРАА ЗӨВ ХУВИАРЛААД ХҮМҮҮСЭЭ ОРУУЛЬЯА ЭСВЭЛ СААРАЛ ОРДОН АРДЧИЛЛЫН ОРДОН ШАТДАГ НАМЫН БАЙРАНД АЙЛУУДЫГ ОРУУЛЬЯА. ТЭГЭЭД РЭЭВЭР ГАРДААН ГЭЛ ҮҮ? БАЯЧУУД АМЬДАРДАГ ТЭР ГАЗАР БАЯНХОШУУНЫ БАНХАРНУУДЫГ ОРУУЛЬЯА.ЖАРГААЛАН ХОТХОНД АМАГЛАН МОНЭЭЛЧУУДЫГ ЗАЙСАНД ТОЛГОЙТ ОРБИТ ГЭЭД БОЛНО ДОО БОЛНО.ХАРИН ШАНГРИЛЛААД ДОЛООДУГААР БУУДАЛ ЧИНГЭЛТЭЙ ХАЙЛААСТЫН БАНХАРУУДЫГ ЧИХЭЭД ЭХЛЭХЭД БОЛНОО.БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛД ЯАРМАГИЙН ХУЛГАЙЧ НАРЫГ ЧИХЬЕЭ ЭНЭ ЗӨВ БИЗ ИНГЭЭД ГЭР ХОРООЛЛЫН АСУУДАЛ ШИЙДЭГДЛЭЭ АМАРХАН БАЙГАА БИЗ ЛАЛАРУУДАА

Холбоотой мэдээ

Back to top button