УРЛАГ

“Moon dance” хамтлаг ДАШТ-д оролцохоор ХБНГУ-ыг зорино

Латин формейшн бүжгийн ДАШТ энэ сарын 15-нд Холбооны бүгд найрамдах Герман улс /ХБНГУ/-д болно.

Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн “Moon Dance” хамтлаг оролцох нь. Тус хамтлаг өнгөрсөн жилийн ДАШТ-нд зургаадугаар байрыг эзэлж, Финалистийн цомыг дөрөв дэх удаагаа хүртсэн билээ.

Дэлхийд алдартай бүжиг дэглээч Нидерланд улсын багш дасгалжуулагч Ton Greten зочиноор ирж, тус хамтлагийг энэ жил дасгалжуулж байна. Мөн О.Саранхүү, О.Оюунбат удирдагч багш, дасгалжуулагчаар ажиллаж байгаа ажээ.

Тэд энэ жилийн тэмцээнд илүү шинэлэг уур амьсгалыг бүрдүүлэхээр ажиллаж буй бөгөөд тэмцээнд оролцох үзүүлбэр, бүжиг дэглэлтийнхээ трейлерийг цацжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button