Нийгмийн

Байгууллагын хөрөнгийг дур мэдэн ашиглахыг “завших” гэмт хэрэг гэж үзнэ

Иргэн Г нь “Х” ХХК-д манаачаар ажиллаж байхдаа тус компанийн захирал Б-н эзэмшлийн аккумлятор, шахдаг хөөс, усны сав, түлш зэрэг эд зүйлийг дур мэдэн авч, 5.729.900 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Прокуророос Г-г бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн яллах  дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Г-г “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд “...1.300 литр түлш байсан эсэхийг бүрэн тогтоогоогүй...” тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд Г-ийн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, харин анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэн, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Хуульд итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно гэж заажээ. Ийнхүү үүрэг хүлээсэн шинжээрээ бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргээс ялгагддаг бөгөөд завших гэмт хэрэг нь өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасалж, бусдад шилжүүлж, үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхтэй үйлдлээр илэрнэ.

Шүүгдэгч Г-ийн хувьд “Х” ХХК-д манаачаар ажиллаж, бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн этгээд байх тул хяналтын шатны шүүхээс иргэн Г-ийн үйлдлийг “хулгайлах” биш,  “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэж, зүйлчлэлийг өөрчлөн, 1 жил хорих ял оногдуулсан байна.   

Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Wikipedia
Wikipedia
2022-10-04 11:45

Хулгайч л гэнэ. Чоно хонь идвэл ....дур мэдэн ашигл�##�аа гэх үү.

Холбоотой мэдээ

Back to top button