ЭРҮҮЛ МЭНД

Сарын тэмдгийн үед хэт их хүчтэй өвдөх нь “Дисменорреа” эмгэг

Сарын тэмдэг ирэх үед хэвлийн доод хэсгээр чангарч, хатгуулж өвдөх, зарим эмэгтэйчүүдэд нуруу өвдөх зовуурь илэрдэг. Сарын тэмдэг ирэх үед бага зэргийн өвдөлт илрэх нь хэвийн боловч хэт их өвдөх нь хэвийн биш юм. Тиймээс  хэт их өвдөлттэй ирвэл эмгэг гэж үзэх бөгөөд үүнийг анагаах ухаанд дисменорреа гэж нэрлэдэг.


ДИСМЕНОРРЕА ГЭЖ ЮУ ВЭ

Дисменорреа гэдэг нь ямар нэг оношлогдох өвчний шалтгаангүйгээр сарын тэмдэг ирэхтэй холбоотойгоор булчин чангарч, хэвлийн доод хэсгээр өвдөх ба дахидаг эмгэг юм. Умайн гөлгөр булчингууд агших болон амрах зорилгоор дотоод ханаа дагуулж шингэн ялгаруулдаг. Уг агшилт нь сарын тэмдгийн өвдөлтийг үүсгэдэг. Хэрэв биед простагландины хэмжээ өндөр байгаа бол сарын тэмдгийн өвдөлтийн шинж тэмдэг ажиглагдах магадлал өндөр байдаг байна. Дисменорреа өвчнийг хоёр төрөлд хувааж үздэг. Анхдагч дисменория нь дотор муухайрах, нурууны өвдөлт, ядаргаа зэргээс өөр аюултай асуудал үүсгэхгүй. Харин хоёрдогч дисменория нь гадуур жирэмслэлт болон умайн хүндрэлийн олон асуудал үүсгэж болзошгүй. Түүнчлэн сарын тэмдгийн өвдөлтөд өөр хүчин зүйлүүд ч нөлөөлөх боломжтой.

Үүнд:

  •  Сарын тэмдгийн тогтмол бус мөчлөг
  • Сарын тэмдгийн их хэмжээний цус алдалт
  • Тамхи татах
  • Согтууруулах ундаа

Сарын тэмдгийн өвдөлтийг багасгах үр дүнтэй арга:

Заримдаа сарын тэмдгийн өмнө толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг. Шалтгаан нь цусан дахь тестостероны огцом нэмэгдсэнтэй холбоотой. Сарын тэмдгийн өвдөлтийг бүрэн эмчлэх арга байхгүй ч өвдөлтийг багасгах боломжтой. Гэрийн нөхцөлд өвдөж буй хэсэгтээ халуун, бүлээн жин тавих, халуун усанд хэвтэх, бүлээн ус уух болон идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь зовуурыг бууруулдаг. Мөн иллэг хийх, үр тариа ,жимс болон хүнсний ногоо түлхүү идэж хөнгөн хооллох хэрэгтэй. Сарын тэмдгийн үед давс, сахар, согтууруулах ундаа, кофейн агуулсан зүйлсийг хэрэглэхийг хориглоно. Нэмэлтээр витамин B6, кальци, магни бэлдмэлийг уух боломжтой.

Дараах тохиолдолд эмчид хандах шаардлагатай:

  • Их хэмжээний цус алдах
  • Халуурч, аарц нуруугаар хатгуулах
  • Сарын тэмдгийн мөчлөг алдагдаж удаан ирэхгүй байх
  • Өвдөлт сарын тэмдэг дууссан үед ч удаан хугацаанд илэрч байгаа тохиолдолд эмчид хандах шаардлагатай.

С.Сувдансондор

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-05 09:48

Мэдээд авчихмаар юм байна

Зочин
Зочин
2022-10-05 09:49

Хэрэгтэй мэдээлэл байна шүү

Зочин
Зочин
2022-10-05 09:49

Манай эмэгтэйчүүүд бол тэвчээд л явж байгаа ихэнх нь

Зочин
Зочин
2022-10-05 09:50

САН ТЕХНИКИЙН БУРУУГААС САРДАА НЭГ УДАА МУУ УС АЛМОЙ ХОТ ТОХИЖУУЛАХЫН БУРУУГААС ХОГИЙН УРГАМАЛ ИХ УРГАЖЭЭ ЗОЧНЫ ӨРӨӨ ЖОРЛОНГИЙН ӨРӨӨ ХОЁР ЗЭРЭГЦЭЭ БАЙРЛАЖЭЭ САХИЛГАГҮЙ БАНДИ НАРЫН ХАРГАЙГААР АШИГЛАЛТАНД ОРОХООСОО ӨМНӨ ХААЛГА ЦОНХ НЬ ЦООРЧЭЭ ЭНЭ МУУ ШҮҮ НӨХӨДӨӨ

Холбоотой мэдээ

Back to top button