СПОРТ

"Хилчин-Алтайн барс" клуб "Хасу-Мегастарс"-ыг буулган авлаа

Монголын волейболын холбооны "Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах" тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эрэгтэй багуудын тоглолт явагдах хуваарьтай.

Тодруулбал, спортын төв ордонд 12 цагаас "Хилчин-Алтайнбарс" болон "Хасу-Мегастарс" клубуудын тоглолтоор үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй төрөл эхэллээ. Уг тоглолт лигийн эхний бөгөөд онцлох тоглолт байв.

Уг тоглолтод Алтай барс-Хилчин клуб өмнө жилийн дээд лигийн дэд аварга Хасу-Мегастарс багийг буулган авч эхний хожлоо авлаа. Тоглолт 25:19, 26:24, 25:20, 25:21, 15:11 харьцаагаар ширүүн өрсөлдөөнтэй болж өндөрлөв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button