Ц.Даваасүрэн: Хөгжлийн банкны зээлдээ ЗГ-аар баталгаа гаргуулж, татварын мөнгөөр төлөх асуудал яригдсан байна

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар байгуулагдсан УИХ-ын хянан шалгах түр хороо өнөөдөр /2022.10.12/ хуралдлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн анхаарал татсан мэдэгдэл хийв. Тэрбээр “Зээлийг нь төрөөс баталгаа гаргаад, мөн Хөгжлийн банкаа энэ явахаа болилоо хэмээн дампууруулж энэ зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх нь гэж харагдаж байна. Ингэж болохгүй. Төсөв дагаж орж ирсэн тогтоол дотроос үүнийгээ авч хая гэж хэлмээр байна.
Улсын мөнгийг идэж ууцгаачхаад баталгаа гаргаад байж болохгүй. Манай дарга сайд нар сонгуулийнхаа менежерийг тавьж байгаад цохичихсон байгаа шүү дээ. Энэ тогтоолоо татаж авахгүй бол би нэг бүрчлэн ямар бүлэглэл орж, хэн хэний ямар ашиг сонирхол бүхий компаниуд байгааг ил гаргаж тавина шүү. Жишээ хэлэхэд дампуурч байгаа Чингис хаан банк руу 30-40 тэрбумын зээл өгч байгаад өөрсдөө хусчихсан байхгүй юу.
АТГ, УЕП зэрэг нь үүнийг шалгаж чаддаггүй юм шиг байгаа юм. Эрх мэдэлтэй хүмүүсийнхийг бүр чаддаггүй юм шиг байгаа юм. Зээл авсан хэсэг нөхдүүдийг хорьсон болоод л өнгөрч байна. Шалгах цэгцлэх ёстой түр хороо нь байхгүй. Түр хороон дарга нь гудамжны түгжрэл зохицуулна гээд явчихсан. УИХ-ын дарга албаар байхгүй болгож байна. Ийм буруу жишиг тогтож болохгүй. ЖДҮ, Чингис хаан банкин дээр ийм юм болсон. Надад хэний ямар компани байгаа мэдээлэл бий шүү” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
таныг дэмжиж бна
Тийм л сүрхий мэдээд байгаа юм бол шууд гаргаач. Мэдсээр байж өдий болтол дуугүй явж явж ирчихээд. Худлаа мэдээ мэдээллээ ашиглаж шантаж хийж байгаад сайдын сууд�##� авах гэж дандаа худлаа попордог шүү дээ. ХНХ-ын сайдын асууд�##� яригдаад эхлэнгүүд ингэж байгаа юм. Байнга л ийм аргаар амьдарч ирсэн хөгийн амьтан. Тэгээд 10%-иа аваад с�##�бар дамдууруулаад л суудаг биз дээ. Хэзээ эх орон, ард түмнээ бодож байсан юм.
Шантааж хийж НАМ сольж - САЙД болж мэргэшсэн хүний МЭДэЭЛэл бол хамгийн УНЭН , хамгийн БАРИМтТАй , хамгийн НОЦТОй мэдээлэл байгаа нь ГАРЦААГҮЙ . Үүнийг л анхаар�##�даа ав - АРД ТҮМЭЭН ... АТг , тагнуул , цагдаа , прокурор , шүүх бүглээрээ л тов тодорхой мэдэж байгаа л даа , МЭДЛЭЭ гээд яахав дээ , тэднийг чинь төрийн гурван ӨНДӨРЛӨГ \ цаана нь НАМ ба АМарбаясг�##�ан \ ХӨДӨЛГӨХГҮЙ юм чинь ..