Малчин бүсгүйчүүд англи хэл сурч байна

Хөдөө орон нутагт хөгжлийг түгээх, эзэмшсэн мэргэжил, мэдлэгээ оршин суухаар очсон газраа үр дүнтэй ажил хэрэг болгох зорилготой олон залуус, гэр бүлүүд хөдөөг зорьж буй.
Тэдний нэг нь Ч.Батцэцэг. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багт амьдарч буй. Тэрбээр энэ удаад англи хэлний курс нээж, насанд хүрэгчийн ангид бага ангийн гурван багш, хоёр малчин эмэгтэй, хүүхдийн ангид 2-4 дүгээр ангийн долоон хүүхэд элсжээ.
Багш нь малчин бүсгүйгээс англи хэлийг ямар зорилгоор сурч буйг асуухад "Манай нутагт аялахаар ирсэн гадаадын иргэдэд зам заагаад өгчихдөг, цаашлаад шаардлагатай үед орчуулагч, хөтөч хийчихдэг болмоор байна" гэжээ. Мөн ээжүүд хүүхдийнхээ англи хэлний хичээлийг давтуулахын тулд өөрсдөө мэдлэгтэй байх шаардлага үүссэнийг хэлжээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм л байх хэрэгтэй
Үнэхээр эерэг сайхан мэдээ байна
Зөв шүү малчид минь