Нийгмийн

Нарс модны утаагүй шахмал түлшийг 15 мянган төгрөгөөр худалдаалж байна

Нарс модны экологийн цэвэр, утаагүй шахмал түлшийг Монгол, Оросын хамтарсан компани ОХУ-аас импортлож, худалдаалж байна. ОХУ-д  цутгасан модон эдлэл, тавилагын хавтан, модон шахмал түлш үйлдвэрлэгч “Элит ” компани Монгол  дахь  “Саян Уран Мандал” ХХК нь хамтарч  энэ оны есдүгээр сараас эхлэн зах зээлд худалдаалж эхэлжээ.

Одоогоор хотын захад таван цэгт бүтээгдэхүүнээ борлуулж байгаа аж. Эрэлт нэмэгдвэл худалдаалах цэгийн тоог өсгөх ажээ.

Энэ бүтээгдэхүүн шатаж дууссаны дараа 0.5 хувийн үнсний үлдэгдэлтэй, 4246 ККал/кг илчлэг ялгаруулах юм байна . Удаан шаталттай давуу талтай ажээ. Тодруулбал, гурван ширхгийг шатаахад 3.5 цаг зарцуулдаг байна. Уг бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэхэд асуудалгүйгээс гадна бүтээгдэхүүн тасалдах эрсдэл байхгүй ажээ.

Бүтээгдэхүүн нэг боодолдоо 12 ширхэгтэй бөгөөд 15 мянган төгрөгөөр худалдаалж байгаа юм байна. 10-аас дээш боодлыг авбал бөөний үнээр 13 мянган төгрөгөөр авах боломжтой ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нэргүй
Нэргүй
2022-10-13 13:27

Бодит биетээ харуулаач .хэмжээг .

Зочин
Зочин
2022-10-13 14:37

Gachuurtad oirhon tseg bna uu

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-10-13 14:52

Одоо тэгээд нарсаа түлээд дуусгах юм уу

Зочин
Зочин
2022-10-13 14:58

Ядарсан ч дайныг санхүүжүүлж болохгүй.Наад оросууддаа эхлээд дайнаа зогсоохыг шаард.

Зочин
Зочин
2022-10-13 15:48

Хаягаа тодорохй бичээч

хүннү
хүннү
2022-10-13 20:38

3 ширхэг нь 3цаг 30 минут юм бол 12ширхэг нь14 цаг болоод дуусах юм байна. 14 цагт 15 000 ₮ шатаах нь. Гэрээ 24 цаг дулаан байгахын тулд 25 000 ₮ шатаах нь. Сард 750 000₮ гэсэн үг. Бүтэн 6 сар г�##� түлнэ, овоо хэдэн ₮ -өө шатаах нь ээ. Энэ арай үнэтэй биш үү? Тооцоод үз дээ монголчууд аа. Ямар хэмжээтэй юм? яг хаана зарж байгаа нь тодорхойгүй л юм байна.

Зочин
Зочин
2022-10-14 02:14

В�##�юта хэмнэх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button