Энтертайнмент

Богд хааны ордон музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Богд хааны ордон музейн "Хааны ордны намар" уламжлалт нээлтийн өдрүүд энэ сарын 13-16-нд үргэлжилнэ.

Нээлттэй холбогдуулан тасалбарын үнийг бууруулах, зоог барих уламжлал, танилцуулах болон урлагийн тоглолт, номын нээлт зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулна.

Тодруулбал, насанд хүрсэн хоёр үзэгч бүрийн нэгэнд нь үнэгүй буюу хоёр хүн тутамд тасалбарын үнийг 50 хувь хөнгөлж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ. Богд хааны ордон музей нь том хүнд 8,000 төгрөг, харин хүүхдүүд үнэ төлбөргүй үйлчилдэг. Нээлттэй өдрүүдийн хүрээнд уг үнээс хөнгөлөх аж.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button