Нийгмийн

Э.Цэндбаатар, Ч.Шинэчагтга нарын бооцооны 600 сая төгрөг хаачив

Монголын анхны хамгийн өндөр буюу 600 сая төгрөгийн бооцоотой тулаанд МУГТ Э.Цэндбаатар, Холимог тулаанч З.Шинэчагтга нар мэргэжлийн боксын төрлөөр /2022.09.09/ өрсөлдсөн. Тамирчид нийт найман үе тулалдсан бөгөөд МУГТ Э.Цэндбаатар оноогоор илүүрхэж, ялалт байгуулсан билээ.

Олон хоног тулаан сонирхогчдыг хүлээлгэж, суудлаасаа хараймаар гал гарсан тулаан болж өндөрлөсөн гэхэд хилсдэхгүй.

Харин тулааны дараа МУГТ Э.Цэндбаатар “Монголд З.Шинэчагтга шиг залуу, над шиг сайн тамирчин дахиад олон төрөх болтугай. Монголынхоо бүх ард түмэнд хайртай шүү. Шинээ өөрийнхөө төрлөөр намайг тулаанд дуудвал энэ 600сая төгрөгөө 1.2 тэрбум төгрөг болгож аваарай. Чамд амжилт хүсье” хэмээн хэлсэн. Түүний хувьд тулаан болохын өмнө нь манай eguur.mn сайтад ярилцлага өгөхдөө “З.Шинэчагтгыг ялсан мөнгөө хорт хавдартай хүүхдийн эмчилгээнд зориулна” хэмээн хэлж байсан юм. Хоёр тамирчны хэн нь ч ялсан хүмүүнлэгийн ажилд зарцуулна хэмээж байв.

Тэгвэл хоёр тамирчныг бооцооны мөнгөө авч, өгөлцсөн үү хэмээн иргэд хэлэлцээд байгаа юм. Хамгийн гол нь хэрвээ бооцооны 300 сая төгрөг орж ирвэл МУГТ Э.Цэндбаатар олон нийтэд мэдэглэд хийнэ гэж хэлсэн. Гэтэл одоог хүртэл мэдэгдэл хийгээгүй байгааг бодоход бооцооны мөнгө замхарсан бололтой.

Ямартай ч холимог тулаан З.Шинэчагтгын хувьд 300 сая төгрөгт хотойх нэгэн биш гэдгийг тулаан сонирхогчид хэлэлцэж байна. Харин тухайн мөнгийг тулааныг зохион байгуулсан эрхмүүд шамшигдуулсан уу хэмээн олон нийт хардаж байна.

С.Сувдансондор

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манайхан мөс чанар муудаад байгаа. 2 залуугийн мөнгийг зувчуулсан бол эзнийг нь нийтэд зарлах хэрэгтэй

Зочин
Зочин

Нөгөө УИХ-ын Архангайн гурван луйварчид Цэндбаатарт жижиг машинаа өгсөн үү??? Бүр таг чиг болсон уу?

Зочин
Зочин

Өө хөөрхий тэр мөнгийг чинь манай УИХ н гишүүд хуваагаад идцийшт авч харагдаач үзэгдээч гялтайгаач гэнэн мангар бацаанууд хийрхэж дөвчигнөөд зодолдоод унасан яасан мөнгө пязда боллоо

Bidon
Bidon

Chaamparuud haha atsnii mungu bdiin 2 nusad

Холбоотой мэдээ

Back to top button