Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Тогтоол: Хөгжлийн банк чанаргүй зээлээ ЗГ-аар баталгаа гаргуулан, төсвийн мөнгөөр төлүүлэх үү

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2023 оны төсвийг хэлэлцэж эхлэх үеэр Хөгжлийн банктай холбоотой шинэ мэдээлэл анхаарал татсан. Тодруулбал, тус банкны чанаргүй зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх нь, үүний тулд Засгийн газар баталгаа гаргах нь гэж хэд хэдэн УИХ-ын гишүүн дуугараад байгаа юм.

Учир нь, 2023 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн дагалдах хууль, тогтоолын төслүүд дотор ийм агуулгатай тогтоол багтаад буй. Энэ нь Хөгжлийн банк ирэх онд бондын төлбөрөө өөрийн хөрөнгөөр дахин санхүүжүүлэх боломжгүй болбол Засгийн газар баталгаа гаргана гэсэн агуулгатай байгаа юм.

Хөгжлийн банк 700 сая ам.долларын бонд төлнө

Өргөн баригдсан тогтоолын төслийн нэр нь “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай”. Үүнд хоёр чиглэл багтсан нь:

Нэгт, газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх, нөөц бүрдүүлэх нөхцөл үүсвэл эх үүсвэрийг татан төвлөрүүлэх зорилгоор 2023 онд багтан эргэн төлөгдөх зээллэгт Засгийн газар өрийн баталгаа гаргах

Хоёрт, дээд дурдсанчлан Хөгжлийн банк 2023 онд эргэн төлөгдөх хуваарьтай гадаад үнэт цаасны /бонд/ эргэн төлөлтийг дахин санхүүжүүлэх зорилгоор хийх зээллэгт шаардлагатай тохиолдолд Засгийн газраар өрийн баталгаа гаргуулахаар заажээ.

Мөн энэ хүрээнд баталгаа гаргах бүрэн эрхийг Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шууд “Олгосугай” гэж дурдсан байна.

Хөгжлийн банк ирэх 2023 оны аравдугаар сард “Сэргэн мандалт” бондын 500 сая, арванхоёрдугаар сард “Самурай” бондын 200 сая ам.долларын эргэн төлөлт хийх учиртай. Нийт 700 сая ам.долларын энэ эргэн төлөлтийг чанаргүй зээлүүдийг хангалттай хэмжээнд эргэн төлүүлж байж, өөрийн хөрөнгөөр төлөх боломж бий болно.

Харин хамгийн сүүлд зарласан 2022.10.10-ны статистикаар Хөгжлийн банканд 766.5 тэрбум төгрөг эргэн төлөгджээ. Энэ нь өнөөгийн ханшаар 200 сая ам.доллартай дүйцнэ. Сангийн сайд Б.Жавхлан он дуусахад эргэн төлөлтийн хэмжээг нэг их наяд төгрөгт хүргэх боломжтой хэмээн мэдэгдээд байгаа. Үүнээс харахад “Самурай” бондыг төлөх бололцоо нь бүрджээ.

“Самурай” бондыг энэ онд урьдчилан төлөхөөр ажиллаж байна

Тэгвэл, эх сурвалжийн мэдээлж буйгаар,

  • “Самурай” бондын 200 сая ам.долларыг 2022 онд багтан урьдчилан төлөх боломж бүрдсэн /Дээрх тооцоолол батлагдаж байна/
  • Иймд ирэх онд “Сэргэн мандалт” бондын төлбөр хүлээгдэх бөгөөд хэрэв шаардлагатай бол үүнийг дахин санхүүжүүлэхэд Засгийн газраар баталгаа гаргах хувилбарыг ярилцсан байна.

Өөрөөр хэлбэл Хөгжлийн банк оны өмнө “Самурай” бондыг төлөхөөр ажиллаж байгаа, “Сэргэн мандалт”-ыг л бонд босгон дахин санхүүжүүлэх хүлээлт байгаа аж.

Харин хамгийн анхаарал татах зүйл нь энэ. “Сэргэн мандалт” бондыг дахин санхүүжүүлэх маягаар төлөх нөхцөл үүсэж, энэ зээллэгтээ Засгийн газраар баталгаа гаргууллаа гэж бодъё. Хэрэв Хөгжлийн банкны өөрийн хөрөнгө дахин хангалтгүй хэмжээнд хүрвэл, энэ өрийг Засгийн газар төлж эхлэх юм. Ингэснээр яг одоо хөндөгдөөд буй “Хөгжлийн банкны зээлийг ард түмэн татварын мөнгөөрөө төлөх нь” гэсэн санаа үндэслэлтэй болно.

Иймд Засгийн газар баталгаа гаргана гэсэн дээрх тогтоолын төслийг баталчихвал, Хөгжлийн банк хүндэрвээс “Сэргэн мандалт” бондыг ард түмэн төлж эхлэх нөхцөл үүснэ, үгүйсгэх аргагүй.

Энэ талаар эх сурвалжаас тодруулахад, “Хөгжлийн банк аль болох өөрийн хөрөнгөөр төлөхийг хичээж, ажиллана. Засгийн газраар баталгаа гаргуулж буй нь өөрсдөө төлж чадахгүй болох вий гэсэн эрсдэлээс үүдэлтэй бус, харин бага хүүтэй зээллэг татахад дэм болгох зорилготой” хэмээж байна.

Бага хүүтэй бонд босгохын тулд Засгийн газраар баталгаа гаргуулахаар тооцжээ

Өөрөөр хэлбэл:

  • Хөгжлийн банк өөрийн хөрөнгөөр “Сэргэн мандалт” бондын төлбөрийг хийж чадахгүйд хүрвэл дахин санхүүжүүлнэ
  • Үүний тулд дахин бонд босгоно
  • Бондын хүү бага байх тусмаа ашигтай
  • Харин бонд босгох хэлэлцээнд “Бид Засгийн газраараа баталгаа гаргуулж байгаа” гэсэн үндэслэл тавибал хүү буурна гэсэн зураглалыг  хийгээд байгаа аж.

Нэг ёсондоо бага хүүтэй зээллэгээр “Сэргэн мандалт”-ыг дахин санхүүжүүлэхийн тулд Засгийн газраар баталгаа гаргуулна гэж тайлбарлаж байна.


Сэтгүүлчийн тэмдэглэл: Дээрхээс харахад 2023 оны төсвийн төсөлтэй хамт өргөн баригдсан эл тогтоолын төслийг баталбал сайн, муу хоёр хүлээлт үүсэхээр байна.

Нэгт, Засгийн газар баталгаа гаргасан цагт бага хүүтэй бонд босно, улмаар Хөгжлийн банк үүнийгээ өөрийн хөрөнгөөр төлж барагдуулахад дөхөм болно гэсэн тэдний хүлээлт

Хоёрт, Хөгжлийн банк өөрөө төлж чадахгүй нөхцөл үүслээ гэж бодоход баталгаа гаргаснаараа Засгийн газар, өөрөөр хэлбэл ард түмэн халаасаа “уудлах” олон нийтийн болгоомжлол харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Их мэдэх
Их мэдэх
10 сар 14, 2022 08:22

МАН ӨӨРСДӨӨ ХУВААГААД ХҮРТЧИХСЭН ЗЭЭЛЭЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БАТАЛГАА ГАРГАН ДАХИН САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭНЭ. ЗЭЭЛИЙГ ЗЭЭЛЭЭР ТӨЛСНӨӨ ТӨЛЧИХСӨН МЭТЭЭР РЕКЛАМДДАГ pr-АА ДАХИН ХИЙХ НЬ ЭЭ. ОЮУН-ЭРДЭНЭ �######�ААЧЭЭ

Зочин
Зочин
10 сар 14, 2022 08:26

засгийн газар бат�##�гаа гаргавч мөнгө нь яг хаанаас хэний карманаас гаргуулгах гээд бна ард түмэн үү????

Зочин
Зочин
10 сар 14, 2022 08:27

өрөө тэглэж чадахгүй баыж яаж хөгжлийн банкны өрийг дарах гээд бгаа юм

Зочин
Зочин
10 сар 14, 2022 08:28

Baga huitei mongo bosguulahiin tuld l hogjliin bank ingej vzlee l dee ersdel ni yah ym boldoo

Зочин
Зочин
10 сар 14, 2022 08:29

Batalgaa ch dee tsaasan deerh tamga hunii yrisantai barag ylgaagvi bolchihson zvil dee

Зочин
Зочин
10 сар 14, 2022 11:21

яахааараа улс төлөх ёстой юм өөрсдөө төл

Зочин
Зочин
10 сар 14, 2022 11:22

Хуцна биз өөрсдөө төлцгөө битгий бат�##�гаа гаргаж өг

Ugui eee ugui..hummus mulhuj bn
Ugui eee ugui..hummus mulhuj bn
10 сар 14, 2022 18:37

Boliochee..bid yadarch..hoosnooso bolj..uhej baihad..ta nar hulgai hiij..tuugeeree Bayan.. amidarch..ter munguu bidnii hollows available uu..ugui eeee

Ugui eee ugui..hummus mulhuj bn
Ugui eee ugui..hummus mulhuj bn
10 сар 14, 2022 22:05

Bi tuluulie..minimum zeeliig..darlaad..davarch bn uuu

Холбоотой мэдээ

Back to top button