Нийгмийн

Иргэнийг мөргөж, амь насыг нь хохироогоод зугтсан согтуу жолоочийг баривчилжээ

Цагдаагийн байгууллагад 2022 оны аравдугаар сарын 18-ны өдрийн 01 цагийн орчим “Баянзүрх дүүргийн Ботаникийн зам дээр хүн нас барсан байна, замаар чирсэн байдалтай байна” гэсэн дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу шалгахад 32 настай, эрэгтэй Э нь Тоёота приус 20 маркийн автомашиныг жолоодон явахдаа явган зорчигч 37 настай, эрэгтэй, Г-г мөргөж амь насыг нь хохироон, хэргийн газрыг орхиж явсан байжээ.

Улмаар хохирогч зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд хэвтэж байхад нь 19 настай, эрэгтэй Э жолоочтой Тоёота приус 20 маркийн автомашин дайрсан гэмт хэргийг шуурхай илрүүлэн, шалгалтын ажиллагааг хийж байна.

Шалгалтын явцад жолооч 32 настай, эрэгтэй Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна. Иргэд та бүхэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, мөн жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-18 14:32

19 nastai jolooch ymyy 32 nastai jolooch ymyy

Зочин
Зочин
2022-10-18 14:40
Reply to  Зочин

Эхлээд 32 настай нөхөр дайрч �##�аад зугтчихаж, өнгөрсөн хойно нь 19 настай жолооч дээгүүр нь гарчихаж гэж ойлгоо.

Зочин
Зочин
2022-10-18 14:39

хаха. юм бичнэ гэж элгий нв хатаадаг болжээ. Энэ сайтаас юм уншаад ойлгохгүй юм билээ

Зочин
Зочин
2022-10-18 14:45

Hariutslagaaaa hulee

Irgen
Irgen
2022-10-18 16:38

Sogtuugaar joloo barisan tohioldod Erhiig ni 5-10 jileer has.
Tegj baij Tolgoid ni yum orno.

Холбоотой мэдээ

Back to top button